Улс төр, эрх зүйн салбараас “Азийн барометрын судалгаа: онол, арга зүй, үр дүн” сэдэвт семинарыг 2024 оны 04-р сарын 05-ны өдөр ШУА-ийн Философийн хүрээлэнгийн хурлын танхимд зохион байгуулж, түүнд УТБА-ийн УЗ-ийн дарга, доктор (Ph.D)Д.Ганбатын. Тус семинарт ШУА-ийн Философийн хүрээлэн, Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнууд оролцлоо.
УТБА-ийн сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд зохион байгуулж, гүйцэтгэсэн Азийн барометрын судалгааны онол, арга зүй болон Монгол орны онцлогт хэрхэн тохируулж, ямар сорилт бэрхшээл тулгардаг болон судалгааны үр дүнг онцлон дурдсаны зэрэгцээ АБС-ны бусад 15 орны судалгааны товч үр дүнг тус тус хэлэлцүүлж, харилцан мэдээлэл солилцсон болно. Онол, арга зүйн семинарын явцад эрдэм шинжилгээнийажилтануудтай нээлттэй яриа хэлэлцүүлэг өрнүүлсэн болно.
Түүнчлэн, УТБА-иас Азийн барометрын 6 удаагийн судалгааны дата, мэдээллийг тус хүрээлэнгийн Улс төр, эрх зүйн салбарт хүлээлгэн өгч судалгааны мэдээллийг цаашдын эрэдэм шинжилгээ, судалгааны ажилдаа идэвхтэй ашиглахыг хүссэн юм.