![]()
Монгол Улсын Улс төрийн боловсролын академиас эрхлэн гаргадаг “Шинэ Толь” сэтгүүлийн 86 дахь дугаар уншигчдын гар дээр хүрлээ.
Энэхүү дугаар нь Тайванийн Ардчиллын төлөөх сангийн ивээн тэтгэлгээр хэвлэгдсэн бөгөөд ардчилал, иргэний нийгэм, засаглал, улс төрийн боловсролын чиглэлээрх эрдэм шинжилгээний шинэ судалгаа, дүн шинжилгээг багтаажээ.
Сэтгүүлийн энэхүү шинэ дугаарт:
- Ардчиллын төлөвшил, оролцоо, иргэний хариуцлагын талаарх судалгааны өгүүллүүд
- Бүс нутгийн ардчиллын хөгжил, олон улсын харилцааны шинэ чиг хандлагын тухай нийтлэлүүд
- Шинэлэг санаачилга, бодлогын судалгааны тоймууд багтсан байна.
Ерөнхий редактор — Др. Дамбын Ганбат
Редакцын бүрэлдэхүүн: З.Соёлмаа, Др.Б.Дэлгэрмаа, Др.Д.Ганболд
“Шинэ Толь” сэтгүүл нь 1990-ээд оноос хойш Монголын улс төрийн боловсрол, ардчиллын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор тогтмол хэвлэгдэж ирсэн билээ.
📚 Сэтгүүлийн №86 дугаар нь одоо Улс төрийн боловсролын академийн номын сан болон албан ёсны цахим хуудсаар уншигчдад нээлттэй байна.

