Титэмт вирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор УОК-ийн шийдвэрээр орон даяар онц байдал зарлаж, үүнтэй холбоотойгоор үзвэр, үйлчилгээний газрууд үүд хаалгаа бариад байна. Мөн цаг хугацаатай давхцан Улс Төрийн Боловсролын Академи – ХБНГУ-ын Конрад Аденауерын Сан хамтран эрдэм шинжилгээний цахим номын санг таны гарт өргөн барьж, номын сангийн үүд хаалгаа нээж байна. Энэхүү цахим номын санд УТБА-иас 1993 оноос тасралтгүй эрхлэн гаргасан “ШИНЭ ТОЛЬ” сэтгүүлд нийтлэгдсэн 500 гаруй эрдэм шинжилгээний бүтээлээр дүүргэж байгааг дуулгая.
“Оюуны өмчийг хүндэтгэж, зохиогчийн эрхэнд халдахгүйгээр ЦАХИМ НОМЫН САН-аар үйлчлүүлэхийг хүсье.“
Уншигч та цахим номын сантай холбоотой санал, зөвлөмжийг info@academy.edu.mn хаягаар бидэнтэй хуваалцах боломжтой.
Хүндэтгэсэн,
Төслийн зохицуулагч Б. АРИУНБАЯР