Улс төрийн Боловсролын Академиас энэ сэдвээр эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг зохион явууллаа. Энэхүү хурал нь 2022 онд явагдах олон улсын Азийн Барометр-VI (www.asianbarometer.org) судалгаатай уялдаж буй юм. Уг судалгааг 2002 оноос хойш Монгол улсад УТБА хариуцан гүйцэтгэж ирсэн. Эхний судалгаа явагдсанаас хойш 20 жил болж байна. Анх ABS-I 2002 онд хийгдэхэд Зүүн Азийн нийт найман улс хамрагдаж байсан бол өнөөдөр Зүүн болон Өмнөд Азийн нийт 21 улсыг ABS бүрхэж байна. Өнгөрсөн 20 жилд эдгээр улсуудын ардчилал, улс төрийн хөгжилтэй холбоотой харьцуулсан асар их мэдээлэл цугларсан ба энэхүү мэдээллийг монголын эрдэм шинжилгээний хүрээнд эргэлтэнд оруулах зорилгоор энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулсан.
Хэлэлцүүлэгт Хатанболд О. Сартуул Ph.D, ШУА-ийн ФХ-ийн секторын эрхлэгч, Мина Сумати Ph.D, Сант Марал сангийн ахлах судлаач, Туяагэрэл Ганбат Ph.D. МУИС-ийн ШУС-ийн ахлах багш, Батзаяа Бат-Өлзий Докторант, МУБИС-ийн НУС-ийн багш болон Ганбат Дамба Ph.D, УТБА-ийн Удирдах Зөвлөлийн дарга, Азийн Барометр судалгааны Ажлын хэсгийн гишүүн нар оролцож өөрсдйн хийж буй судалгаа, шинжилгээг танилцууллаа. Хэлэлцүүлгийн илтгэлүүдийг УТБА-ийн Шинэ Толь сэтгүүлд хэвлэхээр төлөвлөж байгаа Академийн энэхүү сайтанд нийтдэгдэх болно.
Тус хэлэлцүүлгийг зохион байгуулахад хамтран оролцож, дэмжлэг үзүүлсэн МУИС-ийн Социологийн болон Улс төр судлалын тэнхимд талархал илэрхийлье.