С.Сонин
/Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд, доктор (Ph.D.)/
Шинэ толь №27, 1999
Сонсохыг хүсвэл – АУДИОБҮҮК
Эрхэм хүндэт нөхөд өө!
Ноёд, хатагтай нараа!
Та бүхний өглөөний амгаланг айлтгаж, Монгол оронд өрнөсөн ардчиллын 10 жилийн ойд зориулсан бага хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье.
Монгол оронд хүмүүнлэг, иргэний ардчилсан, чөлөөт зах зээлийн нийгэм байгуулахын туйлын зорилго нь монгол хүний хөгжил, иргэн бүрийн сайн сайхан амьдрал мөн гэсэн үзэл баримтлал Ардчилсан холбоо эвслийн нийгмийн бодлогын гол чиг шугам болж байна. Энэхүү стратегийг хэрэгжүүлэх үндэс нь эдийн засгийн өсөлтөд тулгуурлан нийгмийн салбарын бүх нийтийг хамарсан хүртээмжтэй, өндөр чанар бүхий үйлчилгээний тогтолцоо бүрдүүлэх бодлого, арга хэмжээг тодорхойлж хэрэгжүүлэх явдал билээ. Үүнд ажил эрхлэлт ба орлого боловсрол ба эрүүл мэнд, эмзэг давхаргын нийгмийн хамгаалал зэрэг өргөн хүрээтэй асуудал хамаарна.
Нийгмийн салбарын иж бүрэн бодлого тодорхойлох асуудлыг салангид байдлаар авч дангаар нь шийдэх боломжгүй юм. Энэ нь үндэсний хөгжлийн стратеги тухайлбал, эдийн засгийн хөгжил, байгаль орчны хамгаалал ба зохистой засаглал зэрэг асуудалтай уялдаа, холбоотой байх шаардлагатай. Ийм учраас нийгмийн хөгжил дэвшлийн нэгдмэл бодлого, стратегийг тодорхойлох дор дурьдсан үндэслэлийг авч үзэх нь зүйтэй юм.
Нэгдүгээрт, Эдийн засгийн өсөлтийн үр нөлөө нь нийгмийн баялагийн хуримтлалыг бий болгож, дахин хуваарилалтын замаар нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэн, эмзэг бүлэгт үзүүлэх тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулж, ядуурлыг арилгах гэсэн үзэл бодлыг иш үндэс болгон эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахыг эрмэлзэх. Гэхдээ эдийн засгийн өсөлт хөгжил нь байгаль орчныг доройтолд оруулахгүй, экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад чиглэгдэнэ.
Хоёрдугаарт, нийгмийн салбарын зардал нь хүний амьдралын чанарыг дээшлүүлэх төдийгүй, эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх чухал хөрөнгө оруулалт юм. Тухайлбал, зохих шатны албан боловсролыг иргэн бүрт эзэмшүүлснээр үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх, аж үйлдвэр, үйлчилгээний салбарт ажил эрхлэлтийг нэмэгдүүлэхэд түлхэц болохын дээр хүн амын эрүүл мэндийн байдал сайжирснаар хөдөлмөрийн бүтээмж өсөхөд нөлөөлнө.
Гуравдугаарт, нийгмийн салбарын бодлого нь бүхэлдээ хүний хөгжлийг дэмжих, ядуурлыг арилгахад чиглэгдэнэ. Нийт иргэд эрүүл саруул амьдарч, сурч боловсрон, нийгмийн баялгаас хүртэж амьдралын баталгаагаа хангах бүх талын, түүний дотор улс төр, засаглалын тааламжтай нөхцөл бүрдүүлнэ. Ядуурлыг арилгах бодлого нь эмзэг бүлгийнхний чадварыг сайжруулах, үүний тулд ядуучуудын өөрийгөө авч явах чадвар, мэдлэг боловсрол, бүтээн байгуулах болон бизнесийн сэтгэлгээг хөгжүүлнэ гэсэн үг юм.
Дөрөвдүгээрт, эдийн засаг, нийгмийн бодлогын өөрчлөлт шинэчлэл нь төр, иргэний нийгэмд хийх улс төрийн зохих өөрчлөлт шинэчлэлгүйгээр амжилт эс олно. Улс төр, засаглалын шинэчлэлтийг олон нийтэд ил тод байх, тэдний оролцоог хангасан хийгээд эргэн хариуцлага хүлээх орчинд өрнүүлэх ёстой. Үүний тулд төвлөрлийг үр нөлөөтэй сааруулж, орон нутгийн засаг захиргааны тогтолцоог бэхжүүлэх шаардлагатай юм. Өөрчлөлт шинэчлэлийн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг аль болох зөвшилцлийн замаар шийдвэрлэж байх нь чухал. Мөн ядуучууд, эмзэг бүлгийнхний эрх ашгийг илэрхийлэгч холбоо, нийгэмлэг, эвсэл болон бусад байгууллагын хамтын үйл ажиллагааг урамшуулан дэмжих болно. Энэ чиглэлийн үйл ажиллагааны дунд иргэний идэвхтэй, хүчтэй нийгмийг бүрдүүлнэ.
Дээрхи үндэслэлд тулгуурлан “Ардчилсан холбоо” эвслээс дэвшүүлсэн Монгол орны нийгмийн хөгжил дэвшлийн эрхэм зорилгыг дараахь байдлаар тодорхойлж болох юм.
- Монгол хүн бүр ажил эрхлэх, ялангуяа олон улсын хэмжээнд Монгол улс харьцангуй давуу талтай салбаруудад хөдөлмөрлөх боломжийг бүрдүүлэх,
- Эдийн засгийн хөгжлийн гол хүч ба үндсэн ажил олгогч нь хувийн хэвшлийн салбар байх,
- Иргэн бүрт эрүүл мэнд, боловсролын хүртээмжтэй хийгээд чанартай үйлчилгээ үзүүлэх тогтолцоог бүрдүүлэн улс орон даяар амгалан байх, дэг журмыг сахиулж, нийгэм эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх, ил тод, үр нөлөөт санхүүгийн болон хуулийн тогтолцоо бүхий таатай орчин бүрдүүлэх,
- Боловсорч гэгээрсэн, эрүүл энх, амьдралын хэрэгцээ нь хангагдсан иргэн Монгол улсын Үндсэн хуулиар тунхагласан хүний эрхийг бүрэн хүндэтгэдэг нийгэмд аж төрөх байдлыг тэгш хангах,
- Мэдээллийн чөлөөт орчинд ардчилал ил тод байдал хөгжиж, иргэн бүр өөрийнхөө ирээдүйг бүтээн байгуулахад идэвхтэй оролцох
- Ирээдүй үеийнхэнд уламжлан үлдээх үзэл баримтлал дээр тулгуурлан байгаль орчныг хамгаалан зөв зохистой ашиглах
“Ардчилсан холбоо” эвслээс өнгөрсөн 3-4 жилд авч хэрэгжүүлсэн нийгмийн бодлого нь энэхүү эрхэм зорилгод хүрэхэд чиглэсэн эхний шатны арга хэмжээ болсон юм.
Бүхэлд нь авч үзвэл нийгмийн салбарт хийх шинэтгэлийн бодлогын чиглэлийг тодорхойлж, эрх зүйн үндсийг үндсэнд нь бүрдүүлсэн гэж үзэж байна. Хэрэгжүүлэх ажил гадаад, дотоодын эерэг болон сөрөг нөлөөлөл, ялангуяа санхүүгийн асар их хомсдолтой нөхцөлд урьдчилан төсөөлөөгүй хүндрэл бэрхшээлтэй тулгаран явагдаж зарим нааштай үр дүнд хүрч байна.
Монгол улс 1990 – 1995 онд тулгарсан шилжилтийн гол бэрхшээлийг даван тууллаа гэж дүгнэх үндэс байна. Нэг хүнд ногдох орлогын бууралт, мөнгөний ханшны уналт саарлаа. 1995 оноос эхлэн ДНБ өсч, мөнгөний ханшны уналт хяналтанд орсон ба мөн хувийн хэвшлийн гүйцэтгэх үүрэг нэмэгдэн, ялангуяа хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн хүрээнд ахиц дэвшилт гарч байна.
Хэдийгээр ядуурал олон талын сөрөг үр дагавартай хурц асуудал хэвээр байгаа ч зарим нэг нааштай хандлага ажиглагдаж байна. Эхийн эндэгдэл 1990 оноос өсч эхэлсэн ч 1995 – 1998 онуудад буурлаа. Мөн 1990 оноос эрс нэмэгдсэн сургууль завсардалт багасч анхан шатны сургуульд хамрагдалтын түвшин нэмэгдэж байна. Хамралтын түвшин өндөр байгаа дархлаажуулалт болон нийгмийн эрүүл мэндийн бусад арга хэмжээний үр дүнд хүүхдийн өвчлөл, эндэгдэл буурах хандлагатай байна. Амьжиргааны түвшний талаар 1998 онд хийсэн судалгаанаас үзэхэд ядуу иргэдийн орлогоо нэмэгдүүлэх, ажил эрхлэх боломж нэмэгдсэн байна.
Хүн амын дунд ядуурлыг бууруулж, амьжиргааны түвшинг дээшлүүлэх, өөртөө итгэх итгэлийг сэргээн, хувь хүний хөгжлийг дэмжих, эдийн засгийн арга хэмжээний үр өгөөжийг хүн амын нийгмийн хамгааллыг сайжруулахад хандуулсны дунд эдийн засгийн үзүүлэлт сайжрахын хэрээр хүмүүсийн амьжиргаанд нааштай зарим өөрчлөлт гарч байна.
Боловсрол, эрүүл мэнд соёл, шинжлэх ухаан болон нийгмийн үйлчилгээний бусад салбарыг зах зээлийн харилцаанд нийцүүлэн хөгжүүлэх, сурагчдын хэрэгцээ, шаардлагыг тусгах зорилгоор боловсролын хөтөлбөрийг өөрчлөх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг зайлшгүй шаардлагатай багцын хүрээнд шатлан үзүүлэх бүтцийн өөрчлөлт хийх, удирдлагын төвлөрлийг сааруулах, үйлчилгээний чанар болон хүртээмжийг дээшлүүлэх, шинжлэх ухаан, технологийн судалгааны үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр тодорхой өөрчлөлт хийгээд байна.
Дээд боловсрол болон эрүүл мэндийн салбарын зарим үйлчилгээг хувьчлах туршилт хийж эхлээд байна. Энд болгоомжтой хандах зарчим баримталж байгаа юм. Өөрөөр хэлбэл хуримтлуулсан туршлагадаа тулгуурлан хувийн хэвшлийн бүтээмж төрийнхөөс өндөр байгаа үйлчилгээний чиглэлийг тогтоож, төрийн үүргийг хувийн хэвшилд шилжүүлэх, удирдлага менежментийг хувьчлах чиглэл баримталж байна.
Нийгмийн үйлчилгээний зарим салбарт авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тэдгээрийн үр дүнг тоймлон авч үзвэл:
Нийгмийн хамгаалал
Нийгмийн хамгааллын нэгдсэн тогтолцооны хүрээнд хүн амын чадвар дорой хэсгийн амьдралын баталгааг хангах бодлого баримтлан нийгмийн даатгал, нийгмийн халамж гэсэн үндсэн хоёр дэд бүтцийг бий болгон төгөлдөржүүлэх талаар нэлээд зүйл хийлээ.
Эн тэргүүнд өндөр насны тэтгэврийн тогтолцоог боловсронгуй болгон нийгмийн даатгалын харилцааг зохицуулах харьцангуй боловсронгуй эрх зүйн орчин бүрэлдүүлэх, тэтгэврийн насанд хүрээгүй хүмүүсийг тусгай нөхөн олговорт шилжүүлэх зэрэг арга хэмжээ авч, нийгмийн даатгал жинхэнэ утгаараа хэрэгжиж, хүн амын нийгмийн хамгааллын үндсэн хэрэгсэл болох чиглэлд шинэ алхам хийсэн юм. Нөгөө талаас, иргэдийн тэтгэвэр тогтоох эрх зүйн ялгаатай орчин үйлчилж байсныг арилгаж, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж байна. Үүний дунд, тухайлбал 1996 оныг 1998 онтой харьцуулахад нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврийн хэмжээ болон тэтгэвэрт нэг жилд зарцуулсан хөрөнгө тус бүр 2 дахин нэмэгдлээ. Цаашид тэтгэврийн шинэтгэлийн ойрын ирээдүйн үзэл баримтлалыг тодорхойлж, нэрийн дансны аргыг нэвтрүүлэх бэлтгэл хийж байна.
Хүн амын эмзэг хэсэг буюу хөдөлмөрийн чадваргүй иргэд, тухайлбал, нийгмийн даатгалын тэтгэвэр авах эрх үүсээгүй өндөр настан, тахир дутуу иргэн, хүүхэд төрүүлсэн болон олон хүүхэдтэй эхчүүд, нэн ядуу иргэд, мөн бүтэн өнчин болон ихэр хүүхдийг төр ивээлдээ авч амьжиргааны баталгааг нь хангах бодлого баримтлан хууль эрх зүйн үндсийг бүрдүүлж, нийгмийн халамжийн тогтолцоог бие даалган ажиллуулж, нийгмийн халамжийн үйлчилгээ, тэтгэвэр, тэтгэмжийг цаг тухайд нь зохих хүмүүст үзүүлэх механизмыг бүрдүүлээд байна. Түүнчлэн, нийгмийн халамжийн арга хэмжээнд 1996 онд 4.6 тэрбум төгрөг зарцуулсан бол 1999 оны байдлаар нийт 20 орчим төрлийн тэтгэвэр, тэтгэмж, үйлчилгээ хөнгөлөлтөд 9.6 тэрбум төгрөг зарцуулж, 270 гаруй мянган хүнийг хамраад байна.
Хөдөлмөр эрхлэлт, цалин хөлс
Хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх замаар орлогыг нь нэнэгдүүлэн өөрөө өөрсдийгөө авч явах чадварыг эзэмшлүүлэхэд ядуурлыг бууруулах, ажилгүйдлийг багасгах болон төрийн албан хаагчдын цалин хөлсийг амьжиргааны өртөгтэй уялдуулан дэс дараатай нэмэгдүүлэх арга хэмжээ авч ирлээ.
Хөдөлмөр зуучлалын үйлчилгээг хөгжүүлэх, мэргэжпийн сургалтыг өргөжүүлэх, жижиг үйлдвэрлэлийг дэмжин ажлын байр бий болгох тал бүрийн арга хэмжээг авч хэрэгжүүлсний дунд хөдөлмөр зохицуулалтын алба бэхжин, мэргэжлийн сургалт өргөжлөө. Тухайлбал, ажилгүйдлийн даатгалын сангаас сургалтад зарцуулсан хөрөнгө 1997 оныхоос 4.6 сая төгрөгөөр нэмэгдэж, 6.1 сая төгрөгт хүрч, ЕБС төгсөгчдийн 9.3 -13 хувийг мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд элсүүлэн сургаж байна. Мөн ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд 6 сая гаруй ам.долларыг нийгмийн эмзэг бүлгийн орлогыг нэмэгдүүлэх, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний хүртээмжийг сайжруулахад зарцуулаад байна. Энэ чиглэлд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний дунд ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх олон талт арга хэмжээний дунд ажилгүйдлийн түвшин буурч 5.8 хувьд хүрэн ядуурлын өсөлтийн хүрдац саарав.
Төрийн албан хаагчдын цалин хөлсийг дэс дараатайгаар нэмэгдүүлэхийн зэрэгцээ төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хөлсийг хөдөлмөрийн бүтээмжтэй уялдуулан тогтоож байх, нэнэгдэл эх үүсвэрийг дайчлан цалин нэмэгдүүлэх эрхийг төсөв захирагч нарт опгосны дээр төсвийн байгууллагын албан хаагчдын дундаж цалинг 45 хувиар нэнэгдүүлсэн ба энэ оны 10 дугаар сараас 10 хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлээд байна.
Түүнчлэн, нийгэм эдийн засгийн өөрчлөлттэй уялдан бүрэн шинэчлэгдсэн хөдөлмөрийн харилцааг зохицуулах, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж, эрүүл ахуйн нөхцлийг сайжруупах, тахир дутуу хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх асуудлыг зохицуулах эрх зүйн орчин Хөдөлмөрийн тухай шинэ хууль мөрдөж эхэлснээр бүрдэж байна.
Эрүүл мэнд
Хүний хөгжлийн үндсэн бүрэлдэхүүн хэсэг нь хүн амын эрүүл мэндийн байдал мөн тул нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээг түлхүү хөгжүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээг нийгэм, эдийн засгийн шинэ орчинд тохируулан өөрчлөн шинэчлэх бодлого баримталж ирлээ.
Энэ тэргүүнд эрүүл мэндийг хамгаалан бэхжүүлэхэд хувь хүн, хамт олон, байгууллага, эрүүл мэндийн бус салбарын оролцоо, үүрэг хариуцлагыг нэнэгдүүлэн, салбар дундын хамтын ажилпагааг хөгжүүлэхэд анхаарч эрүүл мэндийн шинэтгэлийн эрх зүйн орчинг үндсэнд нь бүрдүүллээ.
Эрүүл мэндийн салбарын шинэтгэлийн хүрээнд салбарын бүтцийг эрүүл мэндийн анхан шатны тусламжид тулгуурласан өрхийн (сумын) эмчийн сүлжээ, нарийн мэргэжлийн шаталсан лавлагаа тусламж бүхий нэгдмэл тогтолцоо болгох чиглэлээр өөрчилж байгаагийн зэрэгцээ эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг боловсронгуй болгон салбарын үр ашгийг дээшлүүлэхэд чиглзсэн санхүүжилтийн шинэ механизмыг нэвтрүүлж, салбарт гүйцэтгэх хувийн хэвшлийн үүргийг мэдэгдэхүйц нэнэгдүүлэв.
Энэ бүхний дунд хүн амын эрүүл мэндийн үндсэн үзүүлэлт 1995 оны түвшнээс сайжраад байна. Тухайлбал, 1998 оны байдлаар нярайн эндэгдэл 10.8 пунктээр буурч, 1000 амьд төрөлтөд 35.4 болсон бол эхийн эндэгдэл 31 пүнктээр цөөрч, 100 000 төрөлтөд 157 болов. Хүн амын нас баралт 6.57 хувиас 6 хувь болж буурлаа. Түүнчлэн, нийгэм, хувь хүн эрүүл мэнддээ хандах хандлага өөрчлөгдөж байгаа нь өнгөрсөн хугацаанд олсон хамгийн чухал ололт гэж үзэж байна.
Нийгмийн салбарын бодлогыг тодорхойлон хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийн байгууллага, төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага болон иргэний нийгмийн бусад байгуулпагатай бие биеэ дэмжих байдлаар хамтран ажиллах зарчим баримталсан явдал ач холбогдолтой байсныг тэмдэглэн хэлэхийг хүсч байна.
Мөн донорын богино, дунд хугацааны туслалцаа дэмжлэг, гадаад орон, олон улсын байгууллагын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэсэн хийгээд цаашид ч чухал ач холбогдолтой хэвээр байх болно.
Ардчилсан холбоо эвсэл, түүний Засгийн газар нийгмийн салбарт тулгарч байгаа бэрхшээл, цаашид авах арга хэмжээнии чиглэлийг тодорхой харж байна.
Цаашдын хамгийн чухал асуудал бол эдийн засгийн бодлого ба нийгмийн салбарын өөрчлөлт хоорондын харилцан уялдаа шүтэлцээг сайжруулан тэнцвэржүүлэх, нийгмийн салбарт хангалттай хэмжээний хөрөнгө оруулалт хийх, уг хөрөнгө оруулалтыг бусад салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээтэй нягт уялдуулах явдал юм. Тухайлбал, хөдөөгийн иргэдийн нийгмийн асуудлыг газар тариалан, мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх арга хэмжээтэй уялдуулах, төв суурин газрын ажилгүйдэл, орлогын хомсдлын асуудлыг шийдвэрлэхэд албан бус секторт жижиг үйлдвэрлэлийг хөгжүүлэх, жижиг дунд үйлдвэрүүд болон хоршоод, томоохон хувийн үйлдвэрүүдийг хөгжүүлэх, хувьчлалын асуудалтай холбож авч үзэх явдал чухлаар тавигдаж байна.
Нийгмийн салбарт хөрөнгийг зөв зохистой байршуулан, үр нөлөөтэй удирдлагаар хангах асуудал ч мөн тэргүүлэх чиглэл болж байна.
Олсон ололтоо баталгаажуулж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэн хэрэгжүүлж байгаа арга хэмжээг үр дунд хүргэх явдал эн тэртүүний зорилт болж байгааг төгсгөлд нь тэмдэглэв.
Анхаарал тавьсанд баярлалаа.