Academy.edu.mnAcademy.edu.mn
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Academy.edu.mnAcademy.edu.mn
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Search
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Биднийг дагах
Academy.edu.mn > Нийтлэл > Улс төр > Сонгууль > “УИХ-аас шинээр батлах сонгуулийн хуулийн үзэл баримтлал, урьдчилсан таавар, дүн” сонгуулийн хуулийн ажлын хэсгийн дүгнэлт
СонгуульУлс төрҮндсэн хуульХууль эрх зүйШинэ Толь Сэтгүүл

“УИХ-аас шинээр батлах сонгуулийн хуулийн үзэл баримтлал, урьдчилсан таавар, дүн” сонгуулийн хуулийн ажлын хэсгийн дүгнэлт

Tagtaa
Нийтэлсэн 2020-03-01
Хуваалцах
6 min унших
Хуваалцах

Loading

Ж. Бямбадорж
/Хуульч, УИХ-ын гишүүн/

Шинэ толь №4, 1994

“УИХ-аас шинээр батлах сонгуулийн хуулийн үзэл баримтлал, урьдчилсан таавар, дүн” сонгуулийн хуулийн ажлын хэсгийн дүгнэлт

1992 онд боловсруулан баталсан УИХ-ын сонгуулийн хууль нь Үндсэн хуультайгаа харшилсан, УИХ-ын тогтоолоор Сонгуулийн хуулинд оруулах өөрчлөлтийн төслийг боловсруулах ажлын хэсэгт

Өнөөдрийн энэхүү Бага хурал нь Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн хэрэгжилтийг хангаж, түүний шинэ тогтолцоог улам боловсронгуй болгож сонгуулийн тогтолцоог сайжруулахад чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байна гэж үзэж байна. Монгол Улсын Үндсэн хуулиар УИХ нь хууль тогтоох төрийн эрх барих дээд байгууллага гэж тогтоосон билээ. Ийм учраас нийгмийн улс төрийн олон ургальч үзлийг зөв тусгасан ажиллах чадвар бүхий чадварлаг парламент бүрдүүлэх явдал түүний сонгуулиас шууд шалтгаалах нь мэдээж юм. Үндсэн хуулийн дагуу 1992 онд боловсруулан баталсан УИХ-ын сонгуулийн хууль нь Үндсэн хуультайгаа харшилсан, зүйл, заалт нь өөр хоорондоо зөрчилдсөн, сонгууль буруу явагдсан эсвэл ердөөсөө дэлхийд байдаггүй сонгуулийн тогтолцоог сонгож авсанд асуудлын гол байгаа юм бишээ. Гагцхүү энэ хуулийн дагуу явуулсан сонгуулийн үр дүнд УИХ-ын бүрэлдэхүүн хэт нэг намын гишүүдээс бүрэлдсэнд уг хуулийг эргэж харах шаардлага байгаа болов уу. Ийм байдалд сонгуулийн үр дүнг хүргэсэн нь олог хүчин зүйлээс шалтгаалах хэдий боловч сонгож авсан сонгуулийн тогтолцооноос болсныг хүлээн зөвшөөрч байна. УИХ-ын сонгуулийн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай шийдвэр гаргасан нь миний энэ санааг давхар баталж байгаа болов уу. УИХ-ын тогтоолоор Сонгуулийн хуулинд оруулах өөрчлөлтийн төслийг боловсруулах ажлын хэсгийг Улсын Их Хурлын зарим гишүүд, Улсын дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн намуудын төлөөлөгч, холбогдох бусад албан тушаалтны бүрэлдэхүүнтэй байгуулсныг та бүхэн мэдэж байгаа. Ажлын хэсэг Сонгуулийн хуулинд оруулах үзэл баримтлалын талаар урьдчилсан тохиролцоонд хүрээд байна гэж үзэж болно.

Сонгуулийн тогтолцооны талаар намуудын байр суурь үндсэн хоёр хэсэгт хэсэгт хуваагдаж байна. МАХН, МХН, МАжНН, МНХ, мажоритар, пропорциональ системийг хольж өөрчлөлт хийх, 76 суудлаа холимог байдлаар авч үзэх нь зүйтэй гэж үзэж байхад МҮАН, МСДН, МШАН, МУНН пропорционал системийг сонгож авах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа юм. Гэвч ажлын хэсгийн сүүлийн цугларалтаар холимог системийг сонгох нь зүйтэй гэж эхний тохиролцоонд хүрсэх юм. Энэ 2 тогтолцоог аль алийг нь сонгоход сайн тал бий ч сөрөг тал байгаа юм. Ялангуяа, пропорциональ системийг сонгож авбал дараах хэдэн сөрөг нөлөө гарч болзошгүй юм. Үүнд:

  • Намууд жинхэнэ ёсоор бүрэлдэн тогтож чадаагүй, хүн амын олонх нь аль ч намыг дэмжихгүй байгаа тохиолдолд хувь тэнцүүлэн сонгох зарчмыг авбал сонгуулийн дараагаар ард түмний хүчтэй эсэргүүцэлтэй тулгарах гэсэн болгоомжлол байна.
  • Бие даан нэр дэвшигч гарч ирэх магадлал багатай гэсэн үндэслэлтэй.
  • Орон нутгийн төлөөлөл алдагдана гэсэн үндэслэл байна. Нэгэнт пропорционал системээр сонгосон тохиолдолд нэр бүхий хүмүүсийн ихэнх нь, өөрөөр хэлбэл, намын лидерүүдийн ихэнх нь нийслэлд төвлөрч орон нутгаас сонгогдох, орон нутгийг төлөөлөх боломж алдагдана гэсэн болгоомжлол байна.
  • Урьд нь сонгуульд ялсан нам тухайн сонгуулийн эрх барих хугацаанд нааштай өөрчлөлт гарсан тохиолдолд тухайн нам мөнхийн болж үлдэх ийм сэтгэлгээ манай ард түмний дунд бий гэсэн ийм болгоомжлол байна.

Хэрвээ мажоритар системийг сонгож авбал дараахь сөрөг нөлөө байна гэж хүмүүс үзэж байна. Үүнд:

  1. УИХ-д сонгогдсон УИХ-ын гишүүд тухайн нэр дэвшигдсэн намынхаа өмнө хариуцлага хүлээх явдал их суларч, өөрөөр хэлбэл, өөрөө сонгогчдоос шууд мандатаа авсан учраас намтайгаа харьцах харьцаанд нам, гишүүдийн хариуцлага сул юм.
  2. Нийгмийн улс төрийн амьдралд намуудын роль ихээхэн буурна. Энэ үнэний талтай.
  3. Өнөөдөр Сонгуулийн хуулийг батлах парламентын дийлэнх олонх нь МАХН-ын гишүүд байгаа. МАХН бол пропорциональ системийг дэмжихгүй байгаа учраас дан пропорциональ системээр хуулийн төсөлд ороход тэрээр батлагдана гэсэн магадлал муутай. Иймээс ажлын хэсэг намуудыг төлөөлөн оролцож байгаа хүмүүстэй тохиролцоод өнөөгийн нийгмийн байдлыг харгалзан үзэх нь зүйтэй.

Пропорциональ, мажоритар системийн аль альд нь байгаа дутагдлыг өөрийн оронд аль болох багасгах ийм төсөл дээр санал нийлэх нь зүйтэй юм гэж үзсэн. Хамгийн сүүлийн цугларалтаар тохирсон юм нь Сонгуулийн хуулийн өөрчлөлтийг холимог системээр, өөрөөр хэлбэл, 76 гишүүний нэг хэсгийг нь пропорционал, нөгөө нь өнөөгийн сонгуулийн журмаар тодорхойлох нь зүйтэй гэж үзсэн. Тоон харьцаан дээр ажлын дунд маргаан гарсан ч тэр өдөр цугласан хүмүүсийн олонхийн саналаар 24-г нь пропорционалаар, үлдсэн 52-г нь өнөөгийн 26 тойрогтоо хувааж сонгуулийн мажоритар системээр гаргаж ирэх нь зүйтэй гэж үзээд төслөө гаргаж ирнэ. Гэхдээ пропорциональ системийг баримталж байгаа намуудын саналыг харгалзаж пропорциональ системийн ямар хэлбэрийг сонгох талаар нэг төсөл боловсруулах нь зүйтэй гэж үзсэн. Ингээд энэ 2 төслөөр ажлын хэсэг намар ярилцаад аль боломжтойг Улсын Их Хуралд оруулна. Энд нэг зүйлийг хэлэхэд УИХ-д нэг л төсөл оруулна. Одоо зүгээр хэлэхэд хэд хэдэн төсөл гаргаж ирээд түүнээс аль боломжтойг сонгох байр суурьтай байгааг тэмдэглэн хэлье.

Хянасан: Б. АРИУНБАЯР

Tagtaa 2023-12-12 2020-03-01
Мэдээг хуваалцах
Facebook Twitter Линк хуулах Хэвлэх

Шинэ мэдээ

“Азийн Барометр-VII” Олон улсын судалгаа Монгол улсад амжилттай явагдаж дууслаа
Мэдээ мэдээлэл 2025-11-24
ШИНЭ ТОЛЬ №86 – ЭДИЙН ЗАСГИЙН АМЖИЛТ, ДЭГЛЭМИЙН ТӨРӨЛ БА УЛС ТӨРИЙН ДЭМЖЛЭГ
Шинэ толь №86 2025-11-22
ШИНЭ ТОЛЬ №86 – ТЭГШ БУС БАЙДАЛ БА ДЭГЛЭМИЙН ДЭМЖЛЭГ. ЗҮҮН АЗИЙН ТОХИОЛДЛУУД
Шинэ толь №86 2025-11-22
ШИНЭ ТОЛЬ №86 – АВЛИГА БА ИТГЭЛЦЛИЙН ХОЛБООСЫГ ДАХИН НЯГТЛАХ НЬ
Шинэ толь №86 2025-11-22

Цахим холбоос

Facebook Like
Twitter Дагах
Youtube Subscribe

Таньд таалагдаж магадгүй

Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ №86 – ЭДИЙН ЗАСГИЙН АМЖИЛТ, ДЭГЛЭМИЙН ТӨРӨЛ БА УЛС ТӨРИЙН ДЭМЖЛЭГ

2025-11-22
Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ №86 – ТЭГШ БУС БАЙДАЛ БА ДЭГЛЭМИЙН ДЭМЖЛЭГ. ЗҮҮН АЗИЙН ТОХИОЛДЛУУД

2025-11-22
Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ №86 – АВЛИГА БА ИТГЭЛЦЛИЙН ХОЛБООСЫГ ДАХИН НЯГТЛАХ НЬ

2025-11-22
Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ – ЗҮҮН АЗИ ДАХЬ АРДЧИЛЛЫН ЧАНАР

2025-11-22
  • Холбоо барих
  • Бидний тухай
  • Хамтарч ажиллах
© 2023 Tagtaa solution Co.,Ltd All Rights Reserved.

Accessibility

Accessibility modes

Epilepsy Safe Mode
Dampens color and removes blinks
This mode enables people with epilepsy to use the website safely by eliminating the risk of seizures that result from flashing or blinking animations and risky color combinations.
Visually Impaired Mode
Improves website's visuals
This mode adjusts the website for the convenience of users with visual impairments such as Degrading Eyesight, Tunnel Vision, Cataract, Glaucoma, and others.
Cognitive Disability Mode
Helps to focus on specific content
This mode provides different assistive options to help users with cognitive impairments such as Dyslexia, Autism, CVA, and others, to focus on the essential elements of the website more easily.
ADHD Friendly Mode
Reduces distractions and improve focus
This mode helps users with ADHD and Neurodevelopmental disorders to read, browse, and focus on the main website elements more easily while significantly reducing distractions.

Online Dictionary

    Readable Experience

    Content Scaling
    Default
    Text Magnifier
    Readable Font
    Dyslexia Friendly
    Highlight Titles
    Highlight Links
    Font Sizing
    Default
    Line Height
    Default
    Letter Spacing
    Default
    Left Aligned
    Center Aligned
    Right Aligned

    Visually Pleasing Experience

    Dark Contrast
    Light Contrast
    Monochrome
    High Contrast
    High Saturation
    Low Saturation
    Adjust Text Colors
    Adjust Title Colors
    Adjust Background Colors

    Easy Orientation

    Mute Sounds
    Hide Images
    Virtual Keyboard
    Reading Guide
    Stop Animations
    Reading Mask
    Highlight Hover
    Highlight Focus
    Big Dark Cursor
    Big Light Cursor
    Cognitive Reading
    Тавтай морил!

    Бүртгэлээрээ нэвтрэх

    Нууц үгээ мартсан уу?