Шинэ толь №34, 2001
Түлхүүр үг: Харьцуулсан шинжилгээ, улс төрийн оролцоо, оролцооны хэлбэрүүд, улс төрийн итгэл үнэмшил, улс төрийн хүсэл зориг, улс төрийн сэтгэл ханамж, иргэний нийгэм
Сонсохыг хүсвэл – АУДИОБҮҮК
“Германд ардчилал хөгжиж буй байдалд Та сэтгэл хангалуун байдаг уу? 1990 онд Өрнөд Германчуудын 4/5 нь уг асуултанд “нэн хангалуун” буюу “нэлээд хангалуун” байдаг хэмээн хариулжээ. Ардчилалд ийнхүү тааламжтай ханддагаарааа өрнөд Германчууд Европын хэмжээнд хамгийн дээгүүр, тэдний дараа Даничууд, Голландчууд,улмаар Люксембургчууд орж байна (75% нь хангалуун) (хүснэгт 1-г үзнэ үү). Грекууд ( дөнгөж 34% нь хангауун ) болон Италичууд 30 хувь улс орондоо ардчиллыг хэрэгжүүлж буй байдлыг хангалуун талаар дүгнэжээ. Өрнөд Германчууд Европын бусад ард түмнээс ардчилсан тогтолцоондоо сэгэл хангалуун байгаа төдийгүй ардчиллын ирээдүйд илүү итгэлтэй байна.
Өнөө Германчууд 86% нь ардчилал төрийн хамгийн сайн хэлбэр, 80% нь “ХБНГУ-д байгаа ардчилал төрийн хамгийн сайн төрийн хэлбэр байхгүй” хэмээн үзжээ. Энэхүү үзэл бодол нь ор хоосон хэлж буй үгс бус “ сэтгэлийн угаас хэлж буй санаа” болохыг иргэдийн 2/3 нь “одоо байгаа манай нийгмийн тогтолцоо хамгаалах ёстой үнэт зүйл мөн” гэсэн байр сууринаас илэрхийлсэнээр нотлогдож байгаа юм.
Дээр өгүүлсэн зүйл өрнөд Германчуудад хамаарч байгааг тэмдэглэх нь зүйтэй. Германы зүүн хэсэгт ардчилал төрийн хамгийн сайн хэлбэр мөн гэж үздэг иргэдийн хувь хэмжээ доогуур байв (70%). 1991 оны байдлаар зүүн германчуудын дөнгөж 31% нь л ХБНГУ-д хэрэжиж буй ардчиллыг төрийн хамгийн сайн хэлбэр хэмээн дшгнэсэн байв. Германы нийгмийн тогтолцоог хамгаалах ёстой үнэт зүйл гэж зүүн хэсэгт оршин суугчдын 44% нь үзжээ. Үүнд эргэлзэж буй иргэдийн хувь 40% байв. Зүүн Германчууд ардчилалд дэглэмийнх нь хувьд ийнхүү хандаж буйд гайхах хэрэггүй бөгөөд ингэж хандаж байгааг тайлбарлах учир шалтгаан бий.
Эдгээр учир шалтгаан цаашид дэлгэрэнгүй үзэх бөгөөд энэ асуудлыг орхиод өмнөд Германчуудын талаар авч үзье. Өрнөд Герман дахь ардчиллын хөгжил болон түүний чадавхийг авч үзсэнээр шинэ муж улсууд дахь нөхцөл байдлын талаарх дүгнэлт хийх боломжтой юм.
1973 онд өрнөд Германчуудын дөнгөж 43% (одоогийн байдлаар зүүн германы гарсан үзүүлэлтээс доогуур ) нь ардчилалд сэтгэл ханамжтай байжээ. 70-аад оны эцсээр энэ үзүүлэлтээрээ герман улс Европын хэмжээнд 6 дугаар байрнаас 1 дүгээрт орж дээшилжээ. Үүнээс хойш нийгэм судлаачид германчуудын ардчилалд сэтгэл хангалуун байдаг хандлага нь “ онцгой тогтвортой” хэмээн үздэг болжээ.
Энэхүү өөрчлөлт гайхшрал төрүүлсэн: 50-иад онд Өрнөд Германчуудын улс төрийн санаа бодлыг судалсан Америкийн улс төр судлаачил энэхүү ард түмэн ардчиллын өмнөх маягийн соёлоо гэтлэн давахад бараг 100 жил шаардлагатай хэмээн таамаглаж байжээ. Гэтэл 25 жилийн дараа бодит байдал өөр байсан бөгөөд хийсэн дүгнэлт болон дэвшүүлсэн таамаглал өөр байжээ. Дэвид Конрад “Өрнөд Германыг нэн богино хугацаанд гүн гүнзгий өөрчлөлт хийсэн үлгэр жишээч орон” хэмээн нэрлэжээ: “Германы улс төрийн соёлын дүр зураг бүх талаараа өөрчлөгдсөн. Бонны Бүгд Найрамдах Улс, Ваймарын Бүгд Найрамдах Улстай харьцуулахад Европт ардчиллыг хөгжүүлэхэд хэтдээ гарч ирж болох асуудлыг өрнөдийн бусад ардчилсан орнуудын нэгэн адил сайн шийдвэрлэх боломж олгохуйц тогтолцоондоо үзүүлэх итгэлийн том нөөцлүүрийг бий болгосон” гэжээ.
Алмонд, Верба нар 50-иад оны Герман улсын “хамжлагын соёл”-тойгоор тодорхойлсон билээ. Энэхүү загварын хүрээнд хүн амын улс төрийн шинж төрх дараах байдалтайгаар илэрч байв:
- Националь, социализм нь үндсэндээ сайн санаа боловч түүнийг муу хэрэгжүүлсэн хэмээн үзэж байв. (50%)
- Дайнд ялагдсаныг нь эс тооцвол Хитлер Германы томоохон төрийн зүтгэлтний нэгэнд орох байв (40%)
- Хаант засаглалыг сэргээн тогтоох шаардлагатай (30%) дараагийн 30% нь “мэдэхгүй”, 36% нь эсрэг саналтай байв)
- Улс төрийг “төдийлөн сонирдоггүй ” буюу “улс төрийн огт сонирхдоггүй” (73%)
- Шинэ үндсэн хуулийг огт сонирхдоггүй (50%)
Аажимдаа өрнөд германчууд”иргэний соёлын” загварт буюу ардчиллын уламжлал бүхий АНУ, Их Британи ба Голландад эдүгээ байгаа улс төрийн соёлд ойртсон байна. Эхлээд ардчиллын хамгийн наад захын асуудлыг хэдбэр төдий хүлээн зөвшөөрч байв. Энэ нь олон намын тогтолооо болон улс төрийн олон ургальч үзэлд хамаарна. 1950 оноос олонн намын тогтолцоог хүлээн зөвшөөрөх хандлага эргэлзээгүй тодорхой , ард түмний хувь заяа зөвхөн ганц намын гарт байсан нөхцөлд л нэгдмэл байдал аль болох сайн хангагдах учраас хамгийн сайнаар шийдэгдэнэ гэсэн олголтын хамт үгүй болжээ. Улс төрийн сүрэг хүчний институтын хувьд ч байдал ижил байв. “Амьдрах чадвартай ардчиллын улс төрийн сөрөг хүчингүйгээр төсөөлөхийн аргагүй” гэж 1968 онд хүн амын 89% (залуучуудын 94%) үзэж байжээ. “Олонхи өөр бодолтой байсан ч хүн бүр өөрийн үзэл бодлоо хамгаалах эрхтэй байх ёстой” гэсэн байр суурийг тэр үед ч хүн амын дийлэнх хэсэг (93%, залуучуудын 97%) баримталж байв.
Тууштай ардчилагч байхын тулд ардчилсан институт болон үйл ажиллагааны дүрэм журмыг хэлбэр төдий дэмждэг байх нь хангалтгүй байдаг. “Сэтгэлийн угаас” дэмждэг байх тухай бид өмнө нь өгүүлж байсан. Үүнийг дараах шалгуураар тодруулъя
- Институт, хууль тогтоомж, улс төрийн арга замын талаарх мэдлэг. Энэ талаараа Германчууд бусад улс үндэстэнтэй харьцуулахад үргэлж харьцангуй илүү байсныг бүр 50-иад онд явуулж байсан судалгаа харуулж байв. Герман улсад энэ чанарыг хэзээд үнэлж байжээ: сайн албат хамжлага хууль дүрмээ зөрчхгүй байхын тулд түүнийгээ мэддэг байх ёстой бөгөөд энэ үүднээс ч Германчуудд уламжлал ёсоор мэдээлэл сайтай төрийн иргэд байжээ. Тэгэхдээ мэдлэгийнх нь түвшин тийм ч сайнгүй. Бусад улс үндэстэнтэй харьцуулахад Германчууд харьцангуй сайн баримжаатай хэдий ч түвшин нь ерөнхийдөө доогуур: Өрнөд Германчуудын дээд тал нь 1/3 нь Бундестаг болон түүний үүргийн талаар сайн мэддэг, Бундестагийн сонгуулийн нэг болон хоёр дахь саналын талаар сонгогчдын олонхи тодорхой ойлголтгүй байдаг. Гэхдээ бусад улс орон ч гэсэн байдал иймэрхүү буюу үүнээс ч дор бөгөөд “тааруухан ардчилагчид”-ын тухай ярих үндэс үндсэндээ байхгүй юм.
- Улс төрийн сонирхол. -Улс төрийг сонирхдог байх нь мэдлэгтэй болохын үндэс болдог бөгөөд үүний зэрэгцээ түүнээс ч илүүд хүргэдэг: улс төрийн үйл явцыг сонирхон ажиглах нь улс төрийн үйл явцад зайнаас ч гэсэн оролцох хүсэлтэй холбоотой байдаг. Ийм сонирхол нь Германд сүүлийн хэдэн арван жилд тогтмол нэмэгдэж иржээ. 50-иад оны эхэнд иргэдийн дөнгөж ойролцоогоор ¼ нь л улс төрийн сонирхолтойгоо илэрхийлж байсан бол өнөөдөр өмнөд Германчууд энэ үзүүлэлтээрээ Европын ардчилсан орнуудаас нэгдүгээрт орж байна: хүн амын дөнгөж 10% нь л улс төрийг сонирхдоггүй буюу бага сонирхдог. Энэхүү сонирхол нь араасаа улс төрийн яриа, санал солилцоог дагуулдаг. 80-иад оны дундуур Италичуудын 44%, Британичуудын 36% нь “хэзээ ч” улс төрийн талаар яриа өрнүүлдэггүй гэсэн бол өрнөд Германчууын ердөө 16% нь л ямар ч нөхцөлд улс төрийн талаар ярилцахаас зайлсхийдэг хэмээн хариулжээ. Удаан хугацааны турш улс төрөөс хөндий хэмээн хэлэгддэг байсан Германчууд ийнхүү Европдоо улс төр хамгийн их сонирхдог бөгөөд түүний тухай хамгийн их ярих дуртай ард түмэн болж хувиржээ.
- Нийгэмдээ итгэх итгэл. Ардчилсан идэвхтэй үйл ажиллагаа явуулах чухал нөхцлүүдийн нэг нь бусад хүмүүсийн талаар сэтгэл тавьж нээлттэй байх сэтгэл зүйн хандлага юм. Айж эмээхгүй байх, гүн гүнзгий итгэлтэй байх нь 50-иад оны үед Германчуудын хувьд төдийлөн түгээмэл бус байв. Германчуудын дөнгөж 20% нь, харин Британичуудын 50%, Америкчуудын 55% нь “ Ихэнх хүнд итгэж болно” хэмээн үзэж байжээ. Өнөөдөр Өрнөд Германчуудын 44% ингэж үзэж байна.
- Өөртөө итгэлтэй байх. Бусад хүнд үзүүлэх итгэлийн адил хүн өөртөө итгэлтэй байх ба өөрийгөө хүндэтгэх явдал “ардчилсан хувь хүний” шинж тэмдгийн нэг юм. Өөртөө итгэлтэй байх чанар өндөр байх нь ардчилсан бөгөөд эрх зүйт төрд нийэх арга механизмыг хүлээн зөвшөөрөх, улс төрийн нийцтэй хандлага, нийгэмдээ итгэлтэй байх болон улс төрийн эрх чөлөө ба тэгш эрхийн талаарх итгэл үнэмшилтэй хүчтэй эерэг корреляцтай байдаг. Өөрийгөө бага үнэлэх, ерөнхийдөө айж эмээх хандлага нь улс төрийн “цинизм”, үл итгэх хандлага, элитар сэтгэлгээ болон тоталитар үзэл бодолтой нгт холбоотой байдаг. Эдгээр уялдаа холбоо нарийн түвэгтэй бөгөөд цэвэр тоон үзүүлэлтээр хэмжих аргагүй юм. Сүүлийн хэдэн арван жилд “авторитар маягийн” бие хүн “ардчилсан бие хүн” болон өөрчлөгдсөн болохыг судалгаа харуулж байна.
- Өөрийгөөө нөлөөтэй хэмээн итгэдэг байх буюу улс төрийн үр өгөөж: энэхүү аспект дээр дурьдсан хүчин зүйлстэй нягт холбоотой: улс төрийн хуьд идэвхтэй байдаг хүн өөрийн үйл ажиллагааны амжилтанд итгэх ёстой. Тэгэхгүй бол тэрээр ямар нэгэн зүйл хийж эхлэх ч үгүй билээ. Энд бусдын төлөө санаа тавьдаг байж, өөртөө итгэлтэй байх болон ардчилсан шинжтэй бие хүний бусад шинж чанарыг агуулсан байх шаардлагатай. Өрнөд Германчууд энэ талаараа ардчиллын уламжлал бүхий бусад үндэстэнтэй ойртсон болохыг судалгаа илтгэн харуулж байна. Улс төрийн үр өгөөж буюу улс төрийн шийдвэр гаргах үйл явцад үзүүлэх өөрийн нөлөөнд итгэх хүчин зүйлийн хувьд судалгаанд хамрагсдын боловсролын түвшин онцгой нөлөөтэй байдаг. Хүний боловсролын түвшин өндөр, сургуульд суралцсан хугацаа урт байх, тусам өөрөө нөлөө үзүүлж чадна гэсэн итгэл үнэмшил илүү хүчтэй байдаг.
- Улс төрийн оролцооны хэлбэр ба түвшин. “Улс төрийн тогтолцооны янз бүрийн түвшинд шийдвэр гаргахад нөлөөлөх зорилго бүхий иргэдийн сайн дурын үйл ажиллагааг” улс төрийн оролцоо хэмээн хэлнэ. …тодорхой зорилгогүй, зөвхөн үр дагавар нь улс төрийн ач холбогдолтой байх үйл ажиллагааг ингэснээр авч үзэхгүй байгаа болно…. энэхүү тодорхойлолтонд сайн дурын болон чиглэсэн зорилготой гэдгийг тодотгосноор, тухайлбал альтернатив байхгүй сонгууль зэрэг улс төрийн аливаа тогтолцоонд “дээрээс” санаачлан үзүүлэх дэмжлэг мэтийн үйл ажиллагааг оруулахгүй байгаа юм.
1950-иад оны эцэст өрнөд Германчууд улс төрийн идэвхитэй оролцооны бүх хэлбэрээрээ АНУ болон Их Британийн иргэдээс хоцрогдонгуй байжээ.(АНУ 51%, Их Британи 39%, ХБНГУ 22%, Итали 10%). Эдгээр үзүүлэлт орон нутгийн бодлоготой холбоотойгоор гарч иржээ. Үүний хамт өрнөд Германчууд улс төрийн хувьд мэдээлэл сайтай байх ёстой гэсэн байр сууриараа эхний байранд орж байв. (ХБНГУ 24%, АНУ 21%, ИХ Британи 11%, Итали6%) Судалгааны дүн Германы хувьд хамжлагын маягийн улс төрийн соёлын ул мөрийг харуулж байв: байнга сайн мэдээлэлтэй байх, гэхдээ улс төрийн ямар нэгэн түлхэц эсхүл тушаал хүлээх. Бусад улс оронтой хийх харьцуулалт нь “авто замын хөдөлгөөний түгжрэл болоход Америк, Герман болон Италид яах вэ? гэсэн асуултанд наргиан болгон өгөх хариултын статистикийн материалыг өгөх юм.
- Америкт хэн нэгэн нь машинаасаа гарч хөдөлгөөнийг зохицуулна.
- Германд бүгд сигналдаж цагдаад хүлээнэ
- Италид хүн бүр ямар нэгэн бадлаа “урагш зүтгэж” эсхүл дайрч эхэлнэ.
Улс төрийн оролцооны утга учир болон амжилтанд итгэх итгэл их бах тусам оролцох эрмэлзэл өндөр байна.
Улс төрийн оролцооны нэн бүдүүн тойм үзүүлэлт болох нам, эвсэл дэх гишүүнчлэлийг авч үзвэл өрнөд Германчууд 5,3%- тайгаар улс төрийн амьдралд идэвхитэй оролцдог. Гэхдээ энэ хооронд оролцоог хэмжих маш нарийн хэрэгслүүдийг олж тогтоосон юм. 1974 онд Барнас, Каас нар Алмонд, Верба нарын жишээгээр анх удаа 5 улс орныг хамарсан өргөн хүрээний зэрэгцүүлэлт хийсэн. Тэгэхдээ тэд улс төрийн төлөв байдлын конвенционал болон конвенционал бус хоёр хэлбэрийг ялгаж үзжээ.
Конвенционал төлөв байдалд тэд сонин унших, найз нөхөдтэйгөө ярилцаж санал солилцох, улс төрийн хурал цуглаанд оролцох, албан тушаалтан болон улс төрчидтэй хэлхээ холбоотой байх, сонгуулийн кампанид оролцохыг хамруулсан. Энэхүү судалгаанаас харахад ХБНГУ-ын иргэд улсын иргэд улс төрийн конвенционал төлөв байдлын хувьд оролцооны хамгийн идэвхтэй төлөв байдалтай, АНУ дараа нь орж байна. Австри, Их Британи болон Голланд улсын хувьд уг үзүүлэлт гайхалтай доогуур байсан нь эдгээр улс оронд ер нь парламентын ардчилал яаж хэрэгжиж байдаг юм бол гэсэн асуултыг судлаачид тавихад хүргэжээ, Австричууд дөнгөж 1/3 нь, Британичуд ¼ нь улс төрийн ямар нэг хурал цуглаанд оролцож байв. Британичууд ердөө 7% нь л сонгуулийн ямар нэгэн кампанид оролцож байсан удаатай (тэгэхэд Өрнөд германуудын 22%, америкчуудын 29% ийм туршлагатай байжээ)
Ер нь залуучууд улс төрийн амьдралд бага оролцдог. Насанд хүрэгчдийн хувьд 50 нас хүртэл конвенциональ оролцоо аажмаар өсч улмаар буурдаг. Залуу насны өрнөд Германчууд (“залуу” гэж энд 29 хүртэл насны хүмүүсийг хамааруулсан болно.) 50 настайчуудтайгаа ижил хэмжээний оролцооны түвшинг харуулжээ. Энэ хандлага үргэлжилсэн хэвээр байвал өрнөд Германы залуучууд 50 насанд хүрэхдээ өнөөгийн 50 настангуудаас хавьгүй өндөр оролцоотой байх төлөвтэй байна. Конвенционал бус улс төрийн оролцооны төлөв байдалд гэм хоргүйгээс эхлээд эрүүгийн шинжтэй дараах үйл ажиллагаа багтана. Үүнд: өргөх бичиг, зөвшөөрөлтэй жагсаал цуглаан, бойкот, ажил хаялт, орон байр дайч эзлэх, замын хөдөлгөөнийг хаах, хана туурган дээр бичих зэрэг. Энэ талаараа Голланд улс тэргүүлж байв. Эхний гурван хэлбэр (өргөх бичиг, зөвшөөрөлтэй жагсаал цуглаан, бойкот) Германд ч гэсэн, Голланд, Их Британи болон АНУ-ын адил ихээхэн хэмжээний дэмжлэг хүлээж байжээ.
Барнес, Каас нар улс төрийн төлөв байдлын конвенционал ба конвенционал бус гэсэн хоёр үндсэн загвараас улс төрийн төлөв байдлын таван загварыг ялгаж үзсэн ангиллыг бий болгожээ.
- Идэвхгүй иргэд: Эдгээр нь цаад тал нь нэг сонин угшдаг эсхүл нэг өргөх бичигт гарын үсэг зурдаг. Иймэрхүү хүмүүс өндөр настан, эмэгтэйчүүд болон боловсрол султай иргэдийн дунд их тааралддаг.
- Конформистүүд: Эдгээр хүмүүс улс төрийн конвенционал төлөв байдлыг илэрхийлэх үзэлтнүүдийг сонгуулийн кампанид оролцох шат хүртэл хангадаг. Энэ нь улс төрийн амьдралд өөрийн гэсэн арга барилаар оролцдог ахмад настангуудын улс төрийн хэв маягтай дүйцэж байгаа юм.
- Реформистүүд: Эдгээр хүмүүс конвенционал төлөв байдлыг илтгэх бүх үзүүлэлтийг дээрээс нь, конвенционал бус төлөв байдлын зөвшөөрөгдсөн хэлбэрийнг (өргөх бичиг, зөвшөөрөлтэй жагсаал цуглаан, бойкот) хангадаг. Дунд насны эрэгтэйчүүд болон дээгүүр боловсролтой иргэдийн дунд ийм хүмүүс их тохиолддог.
- Идэвхтэй иргэд: Эдгээр нь конвенционал болон конвенцонал бус төлөв байдлын үзүүлэлтүүдийн, хууль бус хэлбэрийг ч оролцуулан бүгдийг хангадаг. Гол төлөв залуучууд, эрэгтэйчүүд болон боловсролын түвшин дээгүүр иргэдийн дунд ийм хүмүүс их тааралддаг. Зөвхөн нэлээд залуу хүмүүсийн дунд эмэгтэйчүүд адил хэмжээний төлөөлөлтэй байдаг.
- Эсэргүүцэгчид: Эдгээр нь үндсэндээ зөвхөн конвенционал бус төлөв байдлын шинж тэмдэгийг агуулдаг. Тэдний улс төрийн үйл ажиллагаа нь ихээхэн хэлбэлзэлтэй байж зөвхөн хааяа, хааяа оролцдог бөгөөд улс төрчидтэй харилцаа холбоо үндсэндээ тогтоодоггүй. Эсэргүүцэгчид ихэвчлэн залуу хүмүүс, түүнчлэн боловсрол дорой эрэгтэй болон эмэгтэй хүмүүсээс бүрддэг.
1974 оны байдлаар дээрх ангиллаар ХБНГУ дараах үзүүлэлтэй гарч ирэв: идэвхигүй иргэд 26,6%, конформистүүд 13,5%, реформистүүд 24,6%, идэвхитэй иргэд 8,0%, эсэргүүцэгчид 27,3%. Наяад оны эхэнд дүр зураг дараах байдалтай болж өөрчлөгджээ: идэвхигүй иргэд 38%, конформистууд 18%, Реформистууд 19%, идэвхитэй иргэд 8,0%, эсэргүүцэгчид 17%. Энэхүү өөрчлөлт 70-80-аад оны сүүлээр социал –либерал эвслийн засаглалын хугацаа дуусах үед урагшлах, шинэчлэл хийх, дэврүүн сэтгэл намжиж иргэд улс төрөөс нилээд хөндийрсөнөө тусгал болсон юм. Эдүгээ оролцох хүсэл сонирхол гэхдээ конвенционал бус чиглэлийнх илүүтэйгээр дээшилж байгаа дүр зураг ажиглагдаж байна.
1974 оны хувьд Барнес, Каас нарын конвенционал бус гэж нэрлэсэн чиглэл өнөөдөр хэдийнээ конвенционал төлөв байдалд тооцогдохоор болжээ. Эдүгээ энх тайван, эмэгтэйчүүд болон байгаль орчны төлөө гэсэн олон тооны эвсэл холбоодод нэн олон хүн хамрагдаж байна. Өрнөд Германчуудын 70 хүртэлх хувь нь эдгээрийн хүрээнд ямар нэгэн байдлаар оролцож байжээ. Үүний зэрэгцээ иргэдийн төлөв байдлын сан хөмрөг ихээхэн баялаг болсон.
Нийгмийн шинэ хөдөлгөөнүүд болон гол төлөв тэдгээрийн хүрээнд явуулж буй үйл ажиллагааны хэлбэрүүдийг улс төрчид болон нийгэм судлаачид өнөөдөр харилцан адилгүй дүгнэн цэгнэдэг. Ардчиллын нөхцөлд оролцооны зохистой байдлын тухай норматив ойлголт байхаа больжээ.
Энэхүү бүлгийн хүрээнд бид бодит байдлыг баримтлах болно. Сүүлийн арван жилд манайд “оролцооны хувьсгал” өрнөсөн (Маркс, Каас): Улс төрийн шинэ хэлбэрүүдийн хүрээнд идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг хүмүүсийн тоо улам бүр нэмэгдсээр байна. Энэ талаараа Өрнөд Герман Европдоо тасархай байна. Үйл ажиллагаа зарим нэгэн хэлбэрийн хувьд Өрнөд Германчууд тэргүүлж байна. Иймэрхүү хөдөлгөөнүүдийг дэмжих, эс бөгөөд хожим ямар нэгэн байдлаар тэдгээрт оролцох хүсэл эрмэлзэл тэдний хувьд өндөр байдаг.
Конвенционал бус гэдэг үгийг хэтдээ улс төрийн бодит төлөв байдлын эсрэг хэрэглэхээс зайлсхийх үүднээс Каас оролцооны системчлэл болон ангиллыг өөр байдлаар хийхийг санал болгож байна. Үүнд:
- Хүрээ хязгаар нь тогтоогдсон/институтчлэгдсэн байдал: Оролцооны институтчлэгдсан хэлбэр нь улс төрийн тогтолцооны хүрээнд иргэдийн зүгээс үзүүлэх нөлөөг, тухайлбал сонгуулийн замаар боломжтой болгосон улс төрийн хэлбэр юм. Оролцох эрхтэй хүмүүс оролцооны зардал болон оролцооны хэлбэрүүд энд тодорхо томёологдсон бөгөөд олж харахад хялбар байдаг. Хуульчлагдаагүй оролцооны хэлбэрүүдийг (тухайлбал, иргэдийн үүсгэл санаачилга) ашиглах хүрээ хязгаар нь нээлттэй байдаг, тэдгээрийг зохион байгуулах арга хэлбэр баялаг байх давуу талтай, гэхдээ зардал, явц болон үр дагаврын хувьд баталгаа тааруутай байдаг.
- Хуульчлагдсан байдал: хуульчлагдсан оролцоо нь иргэдийн зүгээс үзүүлэх улс төрийн хууль ёсны нөлөөг, харин хууль бус оролцоо нь хууль бус оролцооны хэлбэрүүдийг хамардаг. Энд дээр дурьдсан хүрээ хязгаар нь тогтоогдсон хэлбэртэй давхцах зүйл гарна, учир нь хүрээ хязгаар нь тогтоогдсон бүх хэлбэр хууль ёсны байдаг. Гэсэн хэдий ч хүрээ хязгаар нь тогтоогдсон ба хууль ёсны гэж ялгаж үзэх нь зохистой юм. Учир нь хүрээ хзгаар нь тогтоогдоогүй оролцооны хэлбэрүүдийг хууль ёсны хүрээнд ч ашиглаж болохоос гадна хуулиар хориглосон хүрээнд ч хэрэгжүүлж болдог талтай.
- Легитм чанар: Энэ бодит чанар бүхий хууль ёсны шинжтэй харьцуулахад хүн амын янз бүрийн хэсэг бүлгийн зүгээс үйл ажиллагааны хэлбэрүүдэд өгч буй субьектив дүгнэлт гол үүрэгтэй. Бодит үүднээс хууль бус гэж тооцогддог зарим нэгэн оролцооны хэлбэрүүдийг субьектив үүднээс үндэслэлтэй тиймээс ч “хууль ёсны гэж” үзэх тал бий юу? Ийм зүйл гарч байсныг эрх зүйн түүхчид мэднэ. Ёс зүйн ойлголтуудын өөрчлөлтийг эхлээд шүүхийн байгууллага (шүүхийн шүүхийн зөөлөн дүгнэлт гарган), дараа нь хууль тогтоогчид (шийтгэл ноогдуулж байсан заалтуудаа өөрчлөн эсхүл хүчингүй болгон) дагах тохиолдол их гардаг. Тухайлбал, албан ёсоор гэр бүл болоогүй хүмүүсийг хамтран амьдрахыг хорьж байсан хуулийн заалт үйлчилж байхад “дэвшилттэй” байр түрээслэгчид түүнийг удаан хугацааны турш зөрчиж байжээ.
Улс төрийн соёлын судалгааны хүрээнд эрх зүйн бодит тогтолцоо болон субьектив дүгнэлтийн хоорондын харьцаа ихээхэн сонирхол татдаг. Улс төрийн оролцооны хэлбэрүүдийн легитм болон легал байдлыг хооронд нь харьцуулан үзэж улс төрийн бүтэц ба улс төрийн соёлын хоорондын зохицлын асуудал, түүнчлэн нийгмийн болон улс төрийн өөрчлөлтийн талаар дүгнэлт хийх боломжтой болдог.
Сүүлийн үеийн судалгаанаас оролцооны янз бүрийн хэлбэр болон цар хүрээний талаар дараах дүр зураг тодорч байна :
- Оролцооны хууль ёсны, хүрээ хязгаар нь тогтоогдсон хэлбэррүүд Европт олон жилийн турш онцгой хэлбэлзэлгүй хэрэгжиж байна (ач холбогдол нь ерөнхийдөө бага зэрэг буурах хандлагатайгаар). Өрнөд Герман эхний үед нийтийн жишигт хүрэх шаардлага гарч байсан (тухайлбал, улс төрийн яриа, санал солилцлоонд хүмүүсийн тоо нэмэгдсэн). Өнөөдөр бусад улс оронтой харьцуулахад Өрнөд Германд онцгой ялгарах зүйл үгүй болжээ.
- Оролцооны хууль ёсны, хүрээ хязгаар нь тогтоогдоогүй хэлбэрүүд Европт ихээхэн өргөн хэмжээгээр түгсэн. Ялангуяа, Их Британи, Франц болон Грекийн иргэд ихээхэн идэвхтэй байжээ. Өрнөд Германчууд харин иймэрхүү маягийн үйл ажиллагаанд “онцгой нөхцөл байдалд” өргөнөөр оролцоход бэлэн байв.
- Иргэний үл хүлцэл Европт нэн ховор бөгөөд ялангуяа түүнийг хүлээн зөвшөөрөх хандлага бага зэрэг нэмэгдэж байна. Барагцаалбал хүн амын 10% л улс төрийн энэхүү арга замыг сонгон авчээ. Өрнөд Герман нь Португал болон Люксембургийн хамт бодит оролцооны талаар нэлээд доогуур үзүүлэлттэй (5%) гарчээ. Чадавхи нь үүнээс их юм. Онцгой нөхцөл байдлын үед өрнөд Германчуудын бараг 50% нь аюултай байдалд хүргэхээс сэргийлж иргэний үл хүлцлийн арга хэмжээнд оролцоход бэлэн байгаа ажээ.
- Улс төрийн хүчирхийлэл газар сайгүй хориотой. Судалгаагаар энэ талын тоо баримт гаргахад хүндрэлтэй байдаг.
Үйл ажиллагааны янз бүрийн хэлбэрийг улс төрийн үүднээс хэрхэн дүгнэж цэгнэхээс үл хмааран Каасын өгсөн Европ дахь оролцооны хувьсгалын тодорхойлолт бодит бадалд нийцэж байгаа бөгөөд дээр дурьдсан “сонирхол”, “мэдлэгин түвшин”, “”нийгэмдээ үзүүлэх итгэл”, “өөртөө итгэх итгэл”, “улс төрийн үр өгөөж” зэрэг үзүүлэлтээрээ төдийгүй улс төрийн оролцоогоор Өрнөд Герман ардчиллын улмжлалтай улс орны иргэдтэй байр суурь, төлөв байдлын хувьд ойролцоо байна.
Гэхдээ Өрнөд Германы улс төрийн соёл ч гэсэн сул талтай. Түүнд эдүгээ ч гэсэн тус улсын уламжлалт хамжлагын соёл тусгалаа олсон хэвээр байна. Энд сөрөг хүчнийг хүлээж авах талаар дутагдалтай болон цөөнхийг үл ойшоодог тал илэрч байна.
Олон нийтийн санаа бодол судлаачид өрнөд Германчуудыг ардчиллын уламжлал бүхий улс үндэстнүүдтэй харьцуулахад маргаан зөрчлийг даах чадвар султай хэмээн дүгнэдэг байжээ. Германы улс төрийн түүхэнд улс төрийн сөрөг хүчний талаар ойлголт бага буюу огт байгаагүйг харгалзвал үүнийг гайхах явдалгүй юм. Өнөөдөр ч гэсэн ХБНГУ-ын иргэдийн хувьд сөрөг хүчний үүрэг нэг гол асуудал дээр нь, тухайлбал засгийн газрыг хянаж – өөрөөр хэлбэл түүний эсрэг тоглогч байж, энэ үүднээсээ шүүмжлэгч байж хийж зүйлийг нь харьж альтернатив хөтөлбөрүүдийг дэвшүүлж байх ёстой гэдэг талаасаа тодорхойгүй байгаа юм. Германчуудын нэлээд хэсэг үүний оронд улс төрийн сөрөг хүчний үүрэг засгийн газрын шүүмжлэхэд бус, харин түүний үйл ажиллагааг явуулахад нь дэмжихэд оршдог хэмээн ойлголдог.
Улс төрийн маргаан зөрчилдөөнтэй асуудлыг шийдвэрлэхэд бус харин сөргөлдөөнөөс зайлсхийхэд чиглүүлэх ёстой гэсэн ойлголтоо бүх түвшинд хамруулдаг. Улс төрийн намууд дотоод зөрчлөө гадагш дэлгэж гаргавал иргэд тэднийг “сонгоход хэцүү” гэж дүгнэдэг бөгөөд ажил хаялтанд тэд янз бүрээр ханддаг. Ажил хаялт бодитоор гарч ирвэл тэдний хамжлагын сэтгэлгээ нь давамгайлж түүнийг аль болох түргэн зогсоохыг боддог. Германчуудын маргаан зөрчилдөөнөөс зайлсхийхийг оролддог зан нь харилцан буулт хийх явдлыг үнэлдэггүй байр суурьтай нь зохицдог.
“Улс төрийн өрсөлдөгчдөө буулт хийснээр өөрийн үйл хэргээс урвах учраас буулт хийх нь аюултай хэмээн үздэг”.
Энэхүү байр суурийг өнөөдөр ч гэсэн олон тооны герман хүн дэмждэг. Харилцан буулт нь үйл ажиллагааны хамгийн чухал нөхцлийн нэг болдог намын ардчилалд энэхүү үзэл бодол ноцтой сөрөг талтай.
Харилцан буулт хийхийг алдаа, зан чанарын сул тал, шийдэмгий бус, зориг эрмэлзэл доройгийн илрэл гэж үзэх нь улс төрийн удаан уламжлалтай. Тэрээр маргаан зөрчлөөс зайлсхийдэг уламжлалтай холбоотой: өөрөөр хэлбэл аливаа зүйлийг өөрийн бодож төсөөлсөнөөр хийх эс бөгөөс огт эхлэхгүй байх гэсэн ойлголт юм. Нэг бол ингэнэ- эс бөгөөс тэгнэ гэсэн бодлого хүчтэйд тооцогдон үүнийг ч, түүнийг ч гэсэн байр суурь сул хэмээн үнэлэгддэг. Герман хүн улс төрийн эн тэрүүнд ярьдаг парламентаасаа илүү үйл ажиллагаа явуулдаг засгийн газартай холбож боддог.
Нэг бол ингэнэ – эс бөгөөс тэгнэ хэмээн хуулиар тогтоосон зүйлийг л зөв хэмээн үздэг сэтгэлгээ Германд урт удаан түүхэн уламжлалтай. Германы түүхэнд асуудлыг тал бүрээс нь авч үзэн шийдвэрлэхийг хэзээд илүүд үзэж өндрөөр үнэлж иржээ. Хувь хүмүүсийн харилцааны түвшинд энэхүү нэг бол – эс бөгөөс гэсэн загвар сайн ардчиллагч болох чухал чанар буюу эсрэг тэсрэг үзэл бодол болон баримтын эрх тэгш авч үзэх буюу хүлээцтэй хандлага төлөвшихөд саад болдог. “Танд өөр үзэл санаа, итгэл үнэмшил болон үнэлэмжтэй хүнтэй хамт байхад тааламжгүй байдаг уу?” гэсэн асуултанд Европын улс орнуудын иргэдээс Германчуудын 11% тийм, 82% нь үгүй гэсэн хариулт өгч жагсаалтын хойгуур оржээ. Хүлээцтэй хандлагаараа Даничууд ( 4% нь тийм, 95% нь үгүй хэмэнэ хариулж) тэргүүлж голландчууд (6% нь тийм 91% нь үгүй гэж) удаалжээ. Германы дараа зөвхөн Итали, Испани оржээ.
(1)Асуултын хариултууд: :1. Нэн, 2. Нэлээд, 3. Их биш, 4. Огт үгүй, 5. Мэдэхгүй ; хүснэгтэнд 1.ба2. гэсэн хариултыг тийм гэдэгт нэгтгэж, 3ба4 гэсэн хариултыг “үгүй ” хэмээн нэгтгэв.
Олон тооны Герман хүн санал хураахад нөлөөлж чадахгүүй сөрөг хүчин ер нь амаа хамхиад байж байх хэрэгтэй гэж үздэг. Тухайлбал, энэ хандлагын эхний үед Ногооны намынхан парламент дахь эрхээ нэлээд хүчин чармайлт гарган олж автлаа ихээхэн мэдэрчээ. Гэхдээ цөөнхийг үл ойшоох хандлагад иргэдийн олонхиос өөр санаа бодол буюу зан үйлдэл бүхий цөөнхийг тэвчихгүй. Энэхүү байр суурийг 1982 онд Өрнөд Германчуудын бараг 44% дэмжиж байжээ. Энэ үзүүлэлтээрээ тэд Европын бусад улс орныг (тэдний дараа Итали 33%, Бельги дунджаар 32%, дунджаар 29%) тэргүүлж байв.
Эдгээр үзүүлэлт Германы улс төрийн соёлын талаар гаргасан эерэг дүр зургийг харлуулж байгаа хэдий ч өрнөд Германчуудын ардчилсан ухамсарт нөлөөлөх бусад хүчин зүйлийн хувьд дээр дурьдсанаа давтан хэлж болох юм: тухайн хүний нас залуу, боловсрол өндөр байх тусам үзүүлэлтүүд эерэг байдаг. Гэр бүл нийгэшлийн гол агентын хувьд эхэлсэн эерэг үйл явц цаашид үргэлжлэхэд гол нөлөө үзүүлнэ. Герман гэр бүлийн доторх хүмүүжлийг дуулгавартай болгодог, захирагдах сэтгэхүй төлөвшүүлдэг гол буруутан нь гэж үргэлж үздэг байсан бол эдүгээ тэрээр германчуудад хамжлага албатын сэтгэхүйг төлөвшүүлдэг гол орчин хэдийнээ байхаа ольжээ. Тиймээс өрнөдийн жишгийн ардчилал германд ч гэсэн цаашид цэцэглэн хөгжсөөр байх болно.
Хүснэгт 1
Европын холбооны хүрээнд ардчилссан тогтолцоондоо хир зэрэг сэтгэл ханамжтай байдгийн зэрэгцүүлэлт ( хувиар)
Асуулт: Тухайн улс орондоо ардчилал хэрхэн хэрэгжиж буйтай Та хэр зэрэг сэтгэл хангалуун байдаг вэ? –бүх талаар нэн сэтгэл хангалуун- нэлээд сэтгэл хангалуун- нэлээд хангалуун бус- огт хангалуун бус бадаг (1)
(1) Асуултын хариулт : 1. Нэн хангалуун, 2.Нэлээд хангалуун, 3.нэлээд хангалуун бус 4. Огт хангалуун бус, 0.мэдэхгүй, хариулт байхгүй. Хүнд 1 ба 2 гэсэн хариултыг сонгож авсан болно.