Academy.edu.mnAcademy.edu.mn
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Academy.edu.mnAcademy.edu.mn
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Search
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Биднийг дагах
Academy.edu.mn > Нийтлэл > Нийгэм > Нийгмийн асуудал > Залуучуудын нийгмийн бодлогын тухайд
Нийгмийн асуудалНийгмийн бодлогоНийгэмХувь хүний хөгжилШинэ Толь Сэтгүүл

Залуучуудын нийгмийн бодлогын тухайд

Tagtaa
Нийтэлсэн 2020-03-04
Хуваалцах
9 min унших
Хуваалцах

Loading

Х.Гүндсамбуу
/Дэд доктор/

Шинэ толь №20, 1997

Түлхүүр үг: боловсрол, ажилгүйдэл, хүн амзүйн тулгамдсан асуудал

Сонсохыг хүсвэл – АУДИОБҮҮК

Ардын засгийн хийгээд захиргаадлын гэж нэрлэгдэх болсон жилүүдэд манай улсын хүн амын эрүүл мэндийн байдал сайжирч, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн боломж нөөц нэмэгдсэний ачаар хүн амын түргэн өсөлтийн эхлэл тавигдсан билээ. Хүн ам нь бууранги өсөлтэй, хижээлдүү бүрэлдэхүүнтэй Монгол орны хүн ам эхлээд тогтонги байдалд орж, улмаар залуужмал бүтцэд шилжсэн явдал манай нийгэм-хүн ам зүйн үйл явцын гол үр дүн юм. Энэ бол түүхэн утгаараа ч, цөөхөн хүн амтай орны хувиар ч үнэхээрийн хүн ам зүйн хувьсал байлаа.

1918-аас 1957 оны хооронд гучин есөн жилд манай улсын хүн ам 647,5 мян хүнээс 8620 мянган хүн хүртэл буюу ердөө л 3,1 хувиар өсч байсан бол 1957- оос 1996 онд 662,0 мян хүнээс 2347,0 мян буюу 2,7 дахин өссөн билээ.

Өнөөгийн Монголын нийгэм- хүн ам зүйн бүтцийн хамгийн содон шинж нь залуужилт бөгөөд тэрхүү үйл явц хоёр дахь мөчлөгтөө явна. Хүн амын залуужилтын эхний мөчлөгт залуучуудын өсөлтөөс хүүхдийнх түрүүлж, өөрөөр хэлбэл хүн амын олшролт үндсэндээ хүүхдийн өсөлтөөр хангагдаж байв. Харин сүүлийн үед хүүхдийн өсөлт саарч, залуучуудынх түрүүлэх боллоо. Жишээлбэл, 1956-1979 онд хүүхдүүд буюу 0-15 насныхан 2,7 дахин, залуучууд буюу 16-аас 30 насныхан 1,9 дахин өсч байсан бол 1979-1996 онд хүүхдүүд 25 хувиар, харин залуучууд 89 хувиар өссөн юм. Ийм хандлага энэ зууны шувтаргад төдийгүй ирэх зуунд ч үргэлжлэх болно. Гэтэл хүн амын залуужилтыг дагалдуулан залуучуудын нийгмийн идэвхтэй бөгөөд үр ашигтай бодлогыг захиргаадлын үед ч, зах зээлийн эхэнд ч төр засгаас хэрэгжүүлж ирсэнгүй.

Захиргаадлын үеийн залуучуудын нийгмийн бодлого нь “МХЗЭ бол МАХН-ын дайчид туслагч, бэлтгэл хүчин мөн” томъёололын хүрээнд хэрэгжиж, зарим нэг бузгай үр дүнд хүрснийг өнөөдөр үгүйсгэх аргагүй. Харин өөрчлөлт шинэчлэлтийг залуучууд эхэлсэн ч, хийсэн ч тэдний нийгмийн асуудал шийдэгдсэнгүй, улам ч тунаран хуримтлагдах янзтай. Ийм байдалд хүрсэнд залуучууд буруугүй, харин тэдний нийгмийн асуудлыг өөрсдөөр нь шийдвэрлүүлэхийн оронд гол төлөв ахмад үеийнхэн өмнөөс нь шийдэх гэж чармайж ирсэнтэй холбоотой. Өнөөгийн нөхцөлд, тэр тусмаа зах зээлийн эдийн засгийн нөхцөлд залуучуудын өмнөөс тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх аргагүй. Ye үеийнхэн өөрийн хувь тавилантай, түүнийгээ бусдад ацагладаггүй, өөрсдөө л эдэлж, түүхэн үүргээ гүйцэтгэдэг. Өнөөдөр мөн л ялгалгүй тийм байна. Гагцхүү залуучуудад “тулах цэг”-ийг нь олоод өгөх хэрэгтэй. Тэгвэл тэд Монгол орноо өргөж, шинэ зууны босгоор алхана. XXI зууны босгыг алхах, ирэх зуунд амьдрахад нь залуучуудад нийгмийн идэвхтэй бөгөөд үр ашигтай бодлого дутагдаж байгаа тул түүний зарим зүйл дээр тогтож ярилцъюу:

  1. Өнөөгийн Монголын залуучуудын хамгийн төвөгтэй асуудал бол тэдний ажил эрхлэлт бөгөөд тэр нь хүн ам зүй, эдийн засаг, нийгэм, үнэт зүйлсийн болон сэдлийн тогтолцооны зангилаа юм. Энэхүү зангилааг хэрхэн тайлах, яаж хөврүүлэхээс залуучуудын эрх ашиг, хувь заяа олон талаар шалтгаална.

Өнөөгийн Монголын залуучуудын зарим нь улс төр, бизнес, урлаг, спорт зэрэгт од болон гялалзаж байхад зарим нь ажилгүйдэл, ядуурал, гэмт хэрэгт өртөн, ад үзэгдэж байна. Ийм саар байдлаас даруйхан гарахгүй бол нийгэм хөгжихгүй, залуус өөдлөхгүй.

Дэлхийн олон орны, тэр дундаас зах зээлийн орнуудын нэгэн адил манай залуучуудын дунд ажилгүйдэл өндөр бөгөөд түгээмэл байна. Манай орны хувьд ийм байхаас аргагүй хэд хэдэн ноцтой учир шалтгаан байгаа юм. Нэгт, миний тооцоогоор манай улсад нэг хүн тэтгэврийн насандаа дэвшихэд, дөрвөөс таван залуус хөдөлмөрийн насандаа шилжин ирж буй тул хүн ам зүйн ажилгүйдэл нэлээд хугацаанд үргэлжлэнэ. Иймд залуучуудын ажил эрхлэлтийн түвшинг дээшлүүлэхийн тулд юуны өмнө нэг талаас дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх замаар ажлын шинэ байрны тоог эрс нэмэгдүүлэх, хоёрт,  гадаадад залуусыг олноор нь хөдөлмөр эрхлүүлэх явдлыг хослуулсан үндэсний эрх ашиг, аюулгүй байдлаа бодолцсон засгийн газрын хөтөлбөр хэрэгжүүлэх. Гуравт хандивлагч дэмжигчдийн тусламжтайгаар хөдөлмөр зарцуулалт ихтэй нийтийг хамарсан томоохон төслүүдийг хэрэгжүүлэх, дөрөвт, уян ажил эрхлэлтийн хүрээг тэлэх, тавт, нэгдэхээр зогсохгүй давхар ажил эрхлэх явдлыг нэмэгдүүлэх зэрэг болно.

  1. Залуучуудын нийгмийн бодлогын төвд тэдний боловсрол мэргэжлийн асуудал байх ёстой. Манай хүн амын хамгийн боловсролтой хэсэг шинжлэх ухаан, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээнд анхдагч нь шинэлэгчид болдог билээ. Гэлээ ч гэсэн манай залуучуудын боловсрол, мэргэжлийн агуулга, түвшин дэлхийн жишгээс сүрхий хоцорч байгаагаас үүдэн нэлээд төвөгтэй асуудал бий болов. Тухайлбал, гадаадад хөдөлмөр эрхлэгчид нь гол төлөв хар бор ажил хийж, амь зуулгаа татахын төлөө ажиллаж байна. Yүний хажуугаар эх орны үйлдвэр, үйлчилгээний салбаруудад оюуны багтаамж дулимаг, цалин хөлс татаг байгаа нь “уураг тархи, авъяас билэг” гадагшлахад хүргэж байна. Манайх шиг цөөхөн хүн амтай орон гадагшаа бус дотогшоогоо чиглэсэн боловсон хүчний бодлого хэрэгжүүлэх ёстой бөгөөд үүний тулд боловсрольн салбарт дараах өөрчлөлт хийх хэрэгтэй байна. Yүнд:
  • Боловсролын салбарт одоо эхлэлтийн шатандаа яваа бүтцийн өөрчлөлтийг гүнзгийрүүлэн гүйцээх,
  • Үндэсний боловсролын стандарт, агуулгыг дэлхийн жишигт ойртуулж, тэрхүү шаардлагын түвшинд сургуулиудад итгэмжлэл үзүүлж, зэрэглэл тогтоох,
  • Албан ёсны болон албан бус сургалтын зохистой хослол бүрэлдүүлж, шавы төвтэй эрчимт сургалтад шилжих,
  • Багш нарын дунд эмэгтэй багш нар давамгайлж байгааг өөрчлөхүйц, өөрөөр хэлбэл эрэгтэй, эмэгтэй багш нарын хувийн жин ойролцоо байхуйцаар багш бэлтгэх сургуулийн элсэлт, сургалт, төгсөлт, тогтвор суурьшилд чанарын өөрчлөлт гаргах угсраа арга хэмжээг хэрэгжүүлэх
  • Зах зээлийн эдийн засгийн үед ажилгүйдэл ямар нэгэн хэмжээгээр байдаг учир насанд хүрэгчдийн мэргэжлийн боловсролын тогтолцоог бий болгох,
  • Хүмүүнлэг хийгээд зах зээлийн нийгмийн шаардлагад нийцүүлэн бүх шатны сургуулийн менежментийг өөрчилж удирдлагад залуу боловсон хүчнийг түлхүү дэвшүүлэх гэх зэрэг болно.
  1. Залуучуудын нийгмийн бодлогын нэгэн чухал чиглэл нь тэдний хүмүүжил, соёл юм. Сүүлийн жилүүдэд хүмүүжлийн тухай яриа сурган хүмүүжүүлэхийн сурах бичгээс, сургуулийн анги тэнхимээс дуулдах нь ховордлоо. Тэр чинээ залуу үеийнхний хүмүүжил цалгардаж, нэн ялангуяа ёс суртахууны хүмүүжлийн талбай зэрлэгт дарагдлаа. Залуучуудын зарим хэсэгт садар самуун, архидалт, гэмт хэрэг гэх мэтийн нийгмийн гаж үзэгдэл хамууны хачиг шиг наалджээ. Эдийн засгийн хямрал, гачигдлыг мөдхөн давна, харин оюуны хоосрол, ёс суртахууны доройтлоос төсөрмөг чөлөөлөгдөж чадахгүй. Магадгүй нэгэн насандаа дараагийн үедээ “өвлүүлж үү” ч болзошгүй. Ерөөс залуучуудын хүмүүжил, ёс суртахуун, соёлын асуудалд эдийн засаг, улс төрийн өөрчлөлт, шинэчлэлтээс дутуугуйгээр хандах нь чухал. Улс төр, эдийн засгийн шинэчлэлтийг зэрэгцүүлэн хийж яваагаараа бид бахархаж, биднийг онгироож байх хооронд нийгмээрээ, хотлоороо соёлын уналтад нэрвэгдэж магадгүйг бодолцон доорх чиглэлд анхаарлаа хандуулах шаардлагатай байна. Тухайлбаас:
  • Залуучууд даган дууриах, гаж ба эерэг соёлыг хүлээн авч, тэр хэрээрээ ноёлох соёл, амьдран буй нийгэмтэйгээ зөрчилдөх нь цөөнгүй байдаг. Ийм учраас залуучуудын соёл, боловсрол, хүмүүжлийн асyудлыг соёлын социологийн үүднээс судлах,
  • Монголын нийгэм ойрын үед төдийгүй алсын ирээдүйд ч “нэг улс-хоёр соёл иргэншил” гэсэн номлолын дагуу хөгжинө. Тийм учраас дэлхий нийтийн нийтлэг жишгээр дөрөөлөн суурин соёл иргэншлийг, эсвэл үндэсний онцлог гэдгээр далимдуулан нүүдлийн соёл иргэншлийг давамгайлуулж болохгүй. Харин энэхүү хоёр соёл иргэншлийг хосолсон, тулхтай үзэл баримтлалын үндсэн дээр залуучуудын нийгмийн асyудлыг шийдвэрлэх,
  • Сүүлийн жилүүдэд боловсрол, сургалтад, цохож хэлбэл гадаад хэлний сургалт, өрнөдийн дамжаанд голлон анхаараад хүмүүжлийн ач холбогдлыг дутуу үнэлэв. Иймд хүмүүжлийн ажлын үндэсний хөтөлбөрийг захиргаадлын үеийнхнийг сэргээх юмуу бусдыг хуулбарлах утгаар бус, харин хүмүүнлэг, иргэний нийгмийн эрэлт хэрэгцээний дагуу шинээр боловсруулан хэрэгжүүлэх,
  • Өнөөгийн залуучууд улс төрийн соёльн зах сэжүүртэй танилцаж, ардчилалд сүрхий суралцаж байна. Гэтэл соёлын бусад бүрэлдвэр хэсэг, төрөл зүйл орхигдонгуй, гээгдэнгүй байна. Түүгээр ч зогсохгүй шашны хувьд сэргэмэл, шинжлэх ухааны хувьд хоцрогдмол байгааг цохон дурьдалтай.

Залуучуудын нийгмийн бодлогыг өмнө дурьдсан гуравхан чиглэлээр хязгаарлаж болохгүй. Харин тэдний нийгмийн бодлогын тулгын гурван чулууг тавих билгэдлээр дурьдсан юм. Үнэхээр залуучууд хайр дурлалдаа шатаж, хуримаа хийж, өрх тусгаарлахаа, үр хүүхдээ төрүүлэн өсгөхийг яарч яваа нь лавтай. Энэ бүхэн эцсийн эцэст залуучуудын нийгмийн бодлогын номлол, үзэл баримтлал, арга зүйн тавил, бүрдэл зэргээс шууд хамаарна, шалтгаална.

Хянасан: Б. АРИУНБАЯР

Tagtaa 2023-12-12 2020-03-04
Мэдээг хуваалцах
Facebook Twitter Линк хуулах Хэвлэх

Шинэ мэдээ

“Азийн Барометр-VII” Олон улсын судалгаа Монгол улсад амжилттай явагдаж дууслаа
Мэдээ мэдээлэл 2025-11-24
ШИНЭ ТОЛЬ №86 – ЭДИЙН ЗАСГИЙН АМЖИЛТ, ДЭГЛЭМИЙН ТӨРӨЛ БА УЛС ТӨРИЙН ДЭМЖЛЭГ
Шинэ толь №86 2025-11-22
ШИНЭ ТОЛЬ №86 – ТЭГШ БУС БАЙДАЛ БА ДЭГЛЭМИЙН ДЭМЖЛЭГ. ЗҮҮН АЗИЙН ТОХИОЛДЛУУД
Шинэ толь №86 2025-11-22
ШИНЭ ТОЛЬ №86 – АВЛИГА БА ИТГЭЛЦЛИЙН ХОЛБООСЫГ ДАХИН НЯГТЛАХ НЬ
Шинэ толь №86 2025-11-22

Цахим холбоос

Facebook Like
Twitter Дагах
Youtube Subscribe

Таньд таалагдаж магадгүй

Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ №86 – ЭДИЙН ЗАСГИЙН АМЖИЛТ, ДЭГЛЭМИЙН ТӨРӨЛ БА УЛС ТӨРИЙН ДЭМЖЛЭГ

2025-11-22
Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ №86 – ТЭГШ БУС БАЙДАЛ БА ДЭГЛЭМИЙН ДЭМЖЛЭГ. ЗҮҮН АЗИЙН ТОХИОЛДЛУУД

2025-11-22
Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ №86 – АВЛИГА БА ИТГЭЛЦЛИЙН ХОЛБООСЫГ ДАХИН НЯГТЛАХ НЬ

2025-11-22
Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ – ЗҮҮН АЗИ ДАХЬ АРДЧИЛЛЫН ЧАНАР

2025-11-22
  • Холбоо барих
  • Бидний тухай
  • Хамтарч ажиллах
© 2023 Tagtaa solution Co.,Ltd All Rights Reserved.

Accessibility

Accessibility modes

Epilepsy Safe Mode
Dampens color and removes blinks
This mode enables people with epilepsy to use the website safely by eliminating the risk of seizures that result from flashing or blinking animations and risky color combinations.
Visually Impaired Mode
Improves website's visuals
This mode adjusts the website for the convenience of users with visual impairments such as Degrading Eyesight, Tunnel Vision, Cataract, Glaucoma, and others.
Cognitive Disability Mode
Helps to focus on specific content
This mode provides different assistive options to help users with cognitive impairments such as Dyslexia, Autism, CVA, and others, to focus on the essential elements of the website more easily.
ADHD Friendly Mode
Reduces distractions and improve focus
This mode helps users with ADHD and Neurodevelopmental disorders to read, browse, and focus on the main website elements more easily while significantly reducing distractions.

Online Dictionary

    Readable Experience

    Content Scaling
    Default
    Text Magnifier
    Readable Font
    Dyslexia Friendly
    Highlight Titles
    Highlight Links
    Font Sizing
    Default
    Line Height
    Default
    Letter Spacing
    Default
    Left Aligned
    Center Aligned
    Right Aligned

    Visually Pleasing Experience

    Dark Contrast
    Light Contrast
    Monochrome
    High Contrast
    High Saturation
    Low Saturation
    Adjust Text Colors
    Adjust Title Colors
    Adjust Background Colors

    Easy Orientation

    Mute Sounds
    Hide Images
    Virtual Keyboard
    Reading Guide
    Stop Animations
    Reading Mask
    Highlight Hover
    Highlight Focus
    Big Dark Cursor
    Big Light Cursor
    Cognitive Reading
    Тавтай морил!

    Бүртгэлээрээ нэвтрэх

    Нууц үгээ мартсан уу?