Ч.Тамир
/МУИС-ийн Социопогийн тэнхмийн багш/
Шинэ толь №54, 2006
Түлхүүр үг: Иргэний хөдөлгөөн, Ядуурал, Авилгал, Аноми байдал, Төр засгийн легитм шинж, Иргэний хөдөлгөөн
Хөгжлийн тодорхой шатанд хүрээд иргэд өөрсдийн эрх ашгийн төлөө тэмцэж эхэлдэг нь аль ч нийгэмд байдаг зүй ёсны үзэгдэл юм. XX зуунд барууны олон оронд тохиосон нийгмийн ходөлгөөн өнөөдөр монголд өрнөж эхлээд байна. Зарим судлаачдын үзэж байгаагаар барууны орнуудтай харьцуулвал Монголчууд нийгмийн хөдөлгөөн, тэмцлийн туршлага ихээхэн багатай аж. Гэвч өдгөө Монголд нийгмийн хөдөлгөөн эрч хүчээ авч цаашид хувьсгал болон өрнөх бодитой нөхцөл бүрджээ. Үүнийг дараахь объектив болон субъектив хүчин зүйлээр юйлбарлаж болох юм.
- Ядуурал. Ядуурал иргэдийг багалзуурдаж өдөр ирэх тусам улам тархаж, гүнзгийрч байна. Ядууралтай шууд холбоотой ажилгүйдэл, татварын ачаалал, цалин, тэтгэвэр, инфляц, цаашилбал зуд турхан, гэмт хэрэг, авилга гэсэн гинжин хэлхээ юдорно. 2004 онд Дэлхийн банкны судалгаагаар Монголчуудын 44 орчим хувь нь ядуурлын байдалтай байгаа ГЭсэн дүн гарсан. Энэ бүх хүмүүсийг арчаагүй, амьдралын юлөө тэмцэхгүй байгаа гэж хэлж болохгүй. Тэд өлсөж, даарч, бухимдаж, цөхөрч байгаа учир хэрвээ хувьсгалын галт тэрэг хөдөлбөл хамгийн түрүүнд суух хүмүүс юм.
- Авилгал. Хэрвээ Монгол дахь нийгмийн хөдөлгөөний шалтгааныг нэг үгээр хэлэх юм бол түүний гол хүчин зүйл нь авилгал юм. 2005 онд Трансперенси Интернешнэл байгууллагын судалгаагаар Монгол орон авилгалын зэрэглэлээр ноднингийн байраа бараг хадгалсан. Ингэж 85-р байрт орсон ч өмнөх жилүүдээс авилгалын хэмжээ, далайц улам ихэсч байгаа нь нууц биш юм. Ялангуяа, газар, ашигт малтмал зэрэг салбарын авилгал олон нийтийг нэгдэн тэмцэхэд хүргэж байна.
Түүхийн бүхий л үеийн туршид Монголд авилгал ямар нэгэн хэмжээгээр байсан, гэвч хэр хэмжээнээсээ хэтэрсэн ийм тархалт нь нийгмийн хувьсгалын өмнөх нөхцөл болсоор ирсэн. Арын хаалга, дээдсийн эрх ямба 1990 оны хувьсгалыг түргэтгэж өгсөн бол авилгалд нэвчсэн төрийн түшмэдийн эсрэг заргалдсан малчид ардын засгийг дэмжиж байв. Монголд удаан ноёрхсон Манжийн засаг ч авилгал хээл хахуульд идэгдэж нурсан түүх бий.
- Аноми байдал бий болох. Нийгмийн хөдөлгөөн, хамтын зан үйл бүрэлдэх, хувьсгалын өмнө нийгэм аноми байдалд ордог. Францын нэрт социологич Э.Дюрхэйм нийгмийн харилцааг зохицуулж байдаг хэм хэмжээ үгүй болох, эс бөгөөс хэм хэмжээ байсан ч түүнийг үл дагах тийм нөхцөлд нийгэм аноми байдалд орно гэж үзсэн. Үнэхээр нийгэмд тогтсон үнэт зүйлс алдагдаж, хууль эрхийн, ёс суртахууны, мэргэжлийн гээд нийгмийн хэм хэмжээг бүрдүүлэгч хэсгүүд нь амьдралд үйлчлэхээ больж хүмүүсийн өөр хоорондын харилцааг дур зоргын харилцаа, хүчирхийлэл тодорхойлох боллоо. Үүнийг энгийнээр хууль хэрэгжихээ болих, тоглоомын дүрэм алдагдаж замбараагүй байдал газар авах гэж хэлж болно. 2005 оны 11 -р сард Социологийн академи төвийн судалгаагаар хуулийг эрх мэдэлтнүүд завхруулж байна гэж 76 хувь нь үзсэн бол Монголын хууль гурав хоног гэдгийг хүлээн зөвшөөрнө гэж 67.1 хувь нь хариулжээ. Өөрөөр хэлбэл, нийгэмд үүсээд байгаа аноми байдлын гол буруутан бол төр засаг түүнийг бүрдүүлж байгаа улс төрчид, намууд, түүнийг хэрэгжүүлж байгаа түшмэд юм.
Дээр өгүүлсэн объектив хүчин зүйлсээс гадна субъектив хүчин зүйлс бий. Үүнийг товчхон авч үзье.
- Төр засгийн легитим алдагдах
Иргэдийн зүгээс төрдөө итгэх итгэл муудсаар байна. Социологийн академи төвийн судалгаанаас харахад хамтарсан Засгийн газарт итгэх итгэл урьд өмнөхөөс хамаагүй багасч гурван хүн тутмын нэг нь Засгийн газарт итгэдэггүй гэсэн байхад Ерөнхийлөгчид итгэх итгэл бараг 15 орчим хувиар багасчээ. Ингэж иргэдийн зүгээс төрд итгэх итгэл багасахын хэрээр нийгмийг зохицуулж байгаа хэм хэмжээ алдагдаж байна.
Иттэхтүвшин | 2003-8сар | 2003-12сар | 2005-3сар | 2005-11Сар | |
Ерөнхийлөгч | Итгэдэг | 46.4 | 45.6 | 44.8 | 30 |
Дундзэрэг | 29.4 | 40.4 | 42.3 | 39.5 | |
Итгэдэгтүй | 8.2 | 6.4 | 9.7 | 20.3 | |
УИХ | Итгздэг | 24.4 | 21.9 | 19.8 | |
Дундзэрэг | 40.4 | 49.2 | 53.9 | ||
Итгэдэгтүй | 19.5 | 20.1 | 22.3 | ||
Засгийн газар | Итгэдэг | 27.7 | 24.2 | 19.4 | 16.2 |
Дундзэрэг | 37.7 | 45.7 | 49.4 | 42 | |
Итгэдэггүй | 16 | 18.7 | 26.4 | 31.7 |
Ингэж төр засгийн хууль ёсны шинж чанар алдагдах нь эрх бнригч намын гишүүдийг ард түмний өмнө хариуцлага хүлээхийг шаардаж буйтай холбон тайлбарлаж болох талтай. Улс төрчдийн сонгуулийн үеэр өгсөн амлалт юу болсон вэ? гэж асууж байна, тэд сонгогчдын өмнө хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна. Гэтэл хувийн эрх ашгийг хэтэрхий удирдлага болгох нь төрийн бүх шатанд давамгайлах болсоор удлаа. Парламентад хүртэл авилгалын шинжтэй шийдвэр олонхийн саналаар хүч түрэн гаргасаар. Үүнийг гишүүн бүр өөрсдөдөө зориулж 100 сая төгрөгийг батлахад хоёрхон хүн татгалзсанаас харж болно.
- Нийгэмд бухимдал ихэсч сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрэх
Аливаа нийгэмд өөрчлөлт, хөдөлгөөн өрнөхөд субъектив хүчин зүйл бол нийгмийн бухимдал ихэсч сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрэх юм. 1965 онд Америкийн Лос-Анжелос хотод гарсан африк гаралтай америкчуудын хороололд гарсан самуун, журамгүйдлийг судлаач УоТсс шинжилж үзээд ажилгүйдэл, өрхийн орлогын түвшин багаас гадна цагдаа болон негрүүдийн хооронд бие биенээ буруутгасан үзэн ядах сэтгэл зүй бүрэлдсэн болохыг тоггоожээ. Мөн сэтгэл хөдлөлийн түвшин дээд цэгтээ хүрсэн байв. Үүнтэй ижил саяхны жишээ бол Францад удтал үргэлжилсэн үймээн, журамгүйдэл юм. Нийгэмд үүсээд байгаа ийм самуун журамгүйдэл ардчилсан орнуудад нийтлэг гардаг үзэгдэл боловч нийгмийн тодорхой хүрээнээс хальдаггүйгээрээ онцлогтой. Харин манай орны хувьд нийгэм Марксын хэлснээр капиталтан ба люмпен- пролетари гэсэн хэт ялгаатай хоёр хэсэгт хуваагдсан учир илүү ноцтой үр дагаврыг авчирч болзошгүй юм. Иргэд капиталтнуудыг ариун цагаан хөдөлмөрөөрөө мөнгөө бий болгосон гэдэгт итгэхгүй байна.
Чухамдаа дээр өгүүлснээс харахад Монголд нийгмийн томоохон өөрчлөлт хөдөлгөөн үүсэх үндсэн нөхцөл бүрджээ. Хувьсгал биш юмаа гэхэд олон нийтийг хамарсан үймээн, самуун, эмх замбараагүй байдал, хамтын зан үйлийн тодорхой төлөв байдал илрэхэд ямар бүлгүүд идэвхийлэн оролцох вэ?
Алдарт Францын хувьсгалын хөдөлгөгч хүч нь нийгмийн хог шаарууд байсан гэж зарим судлаачид үздэг. Ямар боловч 1921 оны ардын хувьсгалд оролцсон партизануудын багагүй хувийг багадаа хийдээс хөөгдсөн, өөрийн гэх мал хөрөнгө үгүй, айлд зарагдаж амьдардаг, эс бөгөөс эцэг эх харж хандах хүнгүй, өөрөөр хэлбэл тухайн нийгэмд тогтсон стандартанд хүрч чадаагүй, чухамдаа гинжнээс өөр алдах зүйлгүй нөхдүүд эзэлж байв. Гагцхүү толгойлж байсан манлайлагчид нь харьцангуй мэдлэг боловсролтой хүмүүс байжээ. 1990 онд өөрийн гэсэн намаасаа шаарлагдсан, ад үзэгдсэн хүмүүс, хэлмэгдэгсэд, цаашилбал гэмт хэрэпгнүүд хувьсгалын хатуу хүтүүг үүрснийг угүйсгэх аргагүй юм.
Тэгвэл энэ удаагийн нийгмийн хөгжлийн чөдөр тушааг таягдан хаяхад голлон үүрэг гүйцэтгэх хүмүүс хэн бэ?
Олон нийтийг хамарсан үйл явдал өрнөвөл дараахь бүлгүүд хэрхэн хандах вэ? | |||
Идэвхийлэн оролцоход бэлэн хүмүүс | Дэмжигчид’ | Эсэргүүцэгчид | |
1 | Ажилгүйчүүд (аж и л гүй , ядууралд өртөгсөд) | Гадаадад байгаа М онголчууд (Өмнөд солонгос, АН У, Англи зэрэг оронд ажиллаж сурч байгаа Монго лчууд) | Улс төрчид (улс төрийн гол намын лидерүүд, УИХ ба ЗГ гишүүд) |
2 | Оюутан, залуучууд | Малчид | Төрийн дээд албан тушаалтнууд (төрийн дээд албан тушаалтн ууд) |
3 | Гэмт хэрэгтнүүд (өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсан ба нуугдмал гэмт хэрэг үйлдэгчид) | Төрийн ба төсвийн ажилтнууд (цэвэрлэгч, төрийн ш удрага алба н хаагчид, багш, эмч нар) | Томоохон бизнесменүүд |
4 | Эмзэг хэсгийнхэн (гудамжны архичид,тэнэмэл хүүхдүүд, биеэ үнэлэгчид) | Хувиараа аж ахуй эрхл эгчид (жижиг түцний эзэд, ганзгы н наймаачид, лангууны эзэд) | Дунд түвшний бизнесменүүд |
5 | Шилжин ирэгсэд (хөдөө орон нутгаас шилжин ирсэн хот газарт байр сууриа олоогүй байгаа хүмүүс) | Ахмадууд (тэтгэвэрийнхэн, гр уппэд суугсад) | |
6 | Хохирогчид (газраа алдагсад Заамарынхан, хууль бус үйлдлээс хохирогчид) |
Эдгээр бүлгийн нэлээд нь ямар нэгэн байдлаар зохион байгуулалтанд ороод байна. Холбоо, хөдөлгөөн зэрэг янз бүрийн нэртэй тэмцэж байгаа сонирхлын бүлгийг дараахь уриан ангилалд оруулж үзэж болно. Нэгд. Улс төрийн шинжтэй ашиг сонирхлын бүлгүүд: үүнд улс төрийн шинжтэй асуудал дэвшүүлж төр засагт тодорхой шаардлага тавин ажиллаж байгаа, улс төрчидтэй тэмцэж байгаа хөдөлгөөнүүд орно. Эрүүл нийгмийн төлөөх иргэний хөдөлгөөн, Эрс шинэчлэл хөдөлгөөн, Хөгжлийн төлөөх иргэний хөдөлгөөн гэх мэт. Тэд харьцангуй туршлагатай, зохион байгуулалт сайтай. Эрх баригч намуудтай ямар нэгэн байдлаар холбоотой. Тэдэн дээр зарим нэг жижиг намууд нэмэгдэнэ.
Хоёр. Газар нутаг байгалиа хамгаалахын төлөөх бүлгүүд: өнөөдөр Монголд газар нутгаа хамгаалахын тулд 10 гаруй хөдөлгөөн бий болоод байна. Онги гол, Заамарынхан, Миний Монголын газар шороо, Газрыг шударгаар хувьчлахын төлөөх тариаланчдын хөдөлгөөн гэх мэт бараг бүх аймгийн олон сумыг хамарсан орон нутгийнхны үүсгэл санаачлагаар байгуулагдсан хөдөлгөөнүүд өдгөө нэгдэн хамтарч ажиллахаар эвсэл байгуулах үйл явц эхэлжээ.
Гурав. Тодорхой ашиг сонирхлын төлөө тэмцэгч бүлгүүд: тэтгэврээ нэмэгдүүлэхийг хүсч байгаа ахмадын холбоо, оюутны эсэргүүцэл, татварыг багасгахын төлөө бизнесменүүдийн хуралдаан, төмөр замчдын жагсаал, шууданчдын эвлэл гэх мэт. Энэ төр засаг ер нь юу болоод байна? Яагаад энэ бүхний эсэргүүцэл давхцаж тэмцлийн бай нь төр засаг болоод байна вэ?
Цаашид үйл явц хэрхэн өрнөх вэ? Манай нэрт социологич Х.Гүндсамбуу хувьсгалын талаар олон онол, тайлбар зүүлт байгаа ч гэсэн дараахь гажилт, оньсого, үгийн сүлжээнд хариулт олдоогүй байна гэсэн нь бий. Гэхдээ олон нийтийн хөдөлгөөн, хамтын зан үйл, нийгмийн хувьсгал өөрчлөлтийг судалсан судлаачдын судалгаан дээр тулгуурлан дараахь угтвар таамаглалын шинжтэй санааг дэвшүүлж болох юм. Тухайлахуяа, Америкийн нэрт социологич Н.Смелзерийн онолоор хамтын зан үйлийн бүрэлдэх үйл явц дараахь зургаан шатыг дамждаг. Үүнд нэгдүгээрт, бүтэцлэг хүчин зүйл буюу үндсэн нөхцөл бүрэлдэх, хоёрдугаарт, эл нөхцөл нь хурцаддаг, гуравдугаарт олон нийтэд нэгдсэн итгэл үнэмшил бүрэлддэг, дөрөвдүгээрт үйл явцыг идэвхжүүлэх явдал гохиодог, тавдугаарт, зохион байгуулалтанд ордог, зургаадугаарт нийгмийн хяналт саад болох юм уу эсхүл тус болох зэрэг юм. Хэрвээ уг онолын бүдүүвчийн дагуу аваад үзвэл оюутны хөдөлгөөн, эсэргүүцэл нь дөрөв, тавдугаар шатандаа явж байгаа юм.
Мөн нийгэм дэх Макро түвшний үзэгдэл ч хамтын зан үйл, хувьсгалт хөдөлгөөнд нөлөө үзүүлнэ. Эдийн засгийн байдал цаашид сайжрахгүй бололтой. Юаны ханш хөдөлснөөр манай гадаад худалдаанд нөлөөлж, үүний үр дүнд “ноён” доллар өсч инфляци йхсэнэ. Олон улсын Валютын Сангийн юоцоогоор энэ жилд инфляци 10 хувь гарна. Мөн дараагийн хаврын синдромыг махны үнийн өсөлт дэвэргэнэ. Шуудхан хэлэхэд амьдрал улам л хүндрэнэ гэсэн үг.
X.Баатарын хэргийг эрх баригчид дарж магадгүй. Энэ бол олон нийтийг улам л бухимдуулах маш том хүчин зүйл юм. Төрийн зүгээс ордоны цонх хагалж танхайрсан оюутны жагсаалд оролцогчдод хатуу хариуцлага тооцно гэж мэдэгдэв. Авилгалчдад хариуцлага тооцож чадаагүй түүнийг оюутнуудад хатуурхвал нийгэмд үймээн самуун, журамгүйдэл газар авч хүчирхийлэл бий болж болзошгүй. Сая тусгаар тогтнолын баяраар хэсэг залуучууд хятад эзэдтэй үйлчилгээний газруудын эсрэг зохион байгуулалттай дайрав. УИХ-ын гишүүд хувийн телевизийн эздийн эрх ашигт халдлаа. Энэ бүхэн хувьсгалд улам ойртоно гэсэн үг. Зул мөхөхөөсөө өмнө улам (бадамлан асдаг шиг, төр засгийн удирдлагын муйхар алхам өөрийнхөө сүйрлийг түргэтгээд байх шиг.
гэвч дээр өгүүлсэн сонирхлын бүлэг, хөдөлгөөнүүд хэрхэн нэгдэж нэг шугаманд зогсож, зохион байгуулалтанд орох эсэхээс бүх тэмцэлийн үр дүн шалтгаална. Энэ бол хууль юм.
Өмнө нь тийм байсаар ирсэн, хойшид ч тийм л байх болно. Дараагийн шатанд хүлээн зөвшөөрсөн тодорхой лидер төлөвших байх. Мэдээж үүнд тодорхой цаг хугацаа шаардлагатай. Үйл явдал хэзээ өрнөж болзошгүй вэ? Америкийн социологичдын хийсэн судалгаагаар олон нийтийг хамарсан хамтын зан үйл нь ихэнхидээ ажпын бус цагаар, мөн амралтын өдөр, баяр ёслолын үеэр тохиолддог нь нотлогджээ. Үйл явдлын шалтгаан юу байх вэ? Чухамдаа хамтын зан үйл олон нийтийг хамарсан хөдөлгөөн өрнөж хурцдахад тухайн үед тохиолдсөн ямар нэгэн үйл явдал нөлөөлдөг, энэ нь ихэнхидээ санамсаргүй хүчин зүйл байдаг. Мэдээлэл хэрхэн тархах вэ? Эл тохиолдолд мэдээлэл ихэнхдээ цуурхал байдлаар тардаг байна (Гүндалайг барьж гэнэ гэх мэтчилэн). Ийм мэдээлэл нь маш хурдан хугацаанд тардаг бөгөөд ихэнхидээ бодит байдлаас гаждаг. Мөн сүүлийн үед телевиз, утас, интернет зэрэг хэрэгслүүд олон нийтийн хөдөлгөөнийг зохион байгуулалттай болгоход ихээхэн нөлөөлж байгааг гадаад орнуудад болж байгаа үйл явдлаас харж болно. Ялангуяа, Монголд цуурхал мэдээлэл түгээх маш томоохон суваг болдог.
Дээр өгүүлснээс үзэхэд Монголд иргэний хөдөлгөөн шинэ үе шатанд гарч ирлээ, цаашид хэрхэн төлөвшихийг цаг хугацаа харуулах биз. Мөн Монголд ямар нэгэн томоохон зүйл болоход тун ойрхон байна. Гэхдээ юу болох?, хэзээ?, хаана?, хэн?, яаж болох? гэсэн асуултад нарийвчилсан судалгаагүйгээр би хариулж чадахгүй, болж байгаа үзэгдэл үйл явцыг ажиглан харж байдгийн хувьд өөрийн бодлыг цухас танилцуулахад ийм байна.