Б. Эрдэнэбилэгт
/МЗX-ны сургалт судалгааны тевийн захирал, дэд доктор/
Шинэ толь №20, 1997
Түлхүүр үг: залуучуудын онцлог, ялгарах шинж, онцгой бүлэг, залуусын хөдөлгөөн, нийгмийн хөдөлгөөн, залуучуудын нийгмийн идэвх
Сонсохыг хүсвэл – АУДИОБҮҮК
Одоогоос 8 жилийн тэртээ Залуу уран бүтээлчдийн улсын II зөвлөгөөнд оролцсон залуучууд Монголын нийгмийн амьдралын бодит байдлыг шүүмжлэлтэйгээр ярилцаж түүнийг цаашид шинэчлэн өөрчлөх, эрүүлжүүлэх талаар өөрсдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, өөрчлөн байгуулалтыг түргэтгэх, нийгэмд ардчиллыг хөгжүүлэхийн чухлыг тухайн үеийн нам, засгийн эрх баригчдаас шаардсан юм. Залуучуудын энэ шаардлага нийгмийн хөгжлийн бодит сонирхол, эрэлт хэрэгцээтэй таарч тохирч өөрөөр хэлбэл, нийгмийн захиалга болж “1990 оны ардчилсан хувьсгалыг үүсгэн хөгжөөж эдүгээ долоон жил болж төлөөлөгчид төр барилцаж байна. Энэ нь олон нийтийн, түүний дотор залуучуудын хөдөлгөөн нийгмийг бүхэлд нь хөдөлгөөнд оруулж чадах, нийгмийг ардчилах асар их хүч мөн болохыг харуулсан түүхэн үйл явдал болж Монголын нэн шинэ түүхийн хуудаснаа томоохон байр суурь эзлэн үлджээ.
Нийгэмд ардчиллыг хөгжүүлж улс оронд улс төрийн цоо шинэ тогтолцоог бий болгоход залуучууд, залуучуудын хөдөлгөөн хэрхэн нөлөөлөв, ер нь залуучуудын хөдөлгөөн яагаад нийгмийг ардчилагч хүч болов гэдэг асуудлыг онол, практикийн үүднээс судлан шинжлэх “Залуучуудын хөдөлгөөн”, түүний мөн чанарыг танин мэдэх нь нийгмийн шинжлэх ухааны өмнө тулгамдаж буй нэгэн чухал асуудал билээ.
Энэ зорилгоор судлаачийн хувьд залуучуудын хөдөлгөөний талаархи гадаадын болон өөрийн орны эрдэмтдийн бүтээл, шинжлэх ухааны судалгааны материалууд дээр үндэслэн бодол санаагаа эрхэм уншигч тантай хуваалцахыг зорьсон болно.
Залуучуудын хөдөлгөөний тухай ойлголтыг авч үзэхэд “Залуучууд”, “Олон нийтийн хөдөлгөөн” тулгуур болж өгч байгаа бөгөөд залуучуудын хөдөлгөөн энэ хоёр ойлголтын нэгдэл-синтез гэж үзэж болох юм.
Монголын нийт хүн амын дотор 15-35 хүртэлх насны залуучууд 1985 онд 34,3 (633,6мян.), 1990 онд 35,7 (768,7 мян.), 1993 онд 36,6 (812,0 мян.), 1997 онд 38,2 (897,0 мян.) хувийг тус тус өсөлттэй байгаа нь Монгол залуучуудын acyудал судалгааны төвд байх ёстойг гэрчлэх бизээ
- Залуучуудын тухай ойлголтын талаар
Шинжлэх ухааны бүтээлүүдэд “залуучууд” гэдэг ойлголтын талаар олон янзын тодорхойлолт байдаг. Нийгмийн үзэгдлийн болон шинжлэх ухааны салбар бүрийн байр сууринаас хандах, мөн өөрөө нарийн төвөгтэй олон талын acуудлыг багтааж байдаг субъект учраас өөр өөрөөр тайлбарлагдаж байдаг. Харин бидний хувьд судалж байгаа аcуудалдаа илүү ойр нийтлэг тодорхойлолтыг авч үзэх нь зүйтэй юм.
Залуучууд гэдэг асуудал яригдахад насны байдал юуны түрүүнд анхаарал татдаг. Иймд нас бол энэ ойлголтын гол шинж чанар юм. Монголын эрдэмтэн судлаачид өөрсдийн бүтээлдээ залуучуудын насны хязгаарыг тогтоож 70-аад онд 15-30, 80-аад онд 16-35, 90-ээд оноос 18-28 гэж тодорхойлсон байна. Эдгээр нь Монголд боловсрол эзэмших, сонгуульд оролцох эрх, хүүхэд залуучуудын байгууллагын гишүүнчлэл, гэрлэх болон цэргийн алба хаах зэрэг олон асуудалтай холбогдож өөрчлөгдөж байжээ. Тэгвэл өнөөгийн орчин цаг үед залуучууд нийгэм-улс төрийн амьдрал, нийгмийн харилцаанд ороход эдийн засгийн хараат биш байдал, хөдөлмөрт бэлтгэгдсэн, нийгмийн тодорхой байр суурь, зан харьцаа, ертөнцийг үзэх итгэл үнэмшил зэрэг нь төлөвшсөн байх нь илүү чухал болж байна.
Залуу хүмүүсийн өөр нэг онцлог шинж бол ахмад хүмүүсийг бодвол шаардлага ихтэй, зогсонги үзэгдлийг тэвчихгүй байх, хүнд суртал, албархаг байдалд асар их шүүмжлэлтэй ханддаг, өөрчлөлт шинэчлэлийг илүү талархан хүлээн авч дэмждэг явдал юм.
Оросын эрдэмтэн В.П. Безобразов 1870-аад онд насны онцлог байдлаар нь намуудыг хуваасан нь сонин байдаг. Радикал нам-банди нарын нас либерал идэрчүүдийн бүрэн хөгжилтийн нас, консерватив- нас биед хүрсэн эр хүн, абсолют-хөгшчүүл гэж тодорхойлжээ.
Залуу нас өөрийгөө “би” гэж эрчимтэй эрж хайх, идэвх санаачлагатай байх, романтик үзэл бодол руу тэмүүлэх, туйлын зорилгоор авъяас билгээ идэвхтэй нээн гаргаж илэрхийлэх (ингэхдээ эерэг болон сөрөг аль ч байдалд) зэрэг давуу чанаруудыг гаргаж байдаг байна. Дээрх шинж чанаруудаас үндэслэн залуу хүн гэдэг бол нийгэм-хүн амын бүлэг, насны хувьд өвөрмөц, үе үеийн залгамж холбоог хангах үүргийг хүлээсэн нийгмийн онцгой бүлэг болох нь харагдаж байна.
Залуучууд нь:
Нэгдүгээрт: тэд хүн амын залуу бие хүний эрээвэр хураавар цуглуулга биш насны өвөрмөц ялгаатай бүхэл бүтэн нийгмийн байнгын бүлэг, нийгмийн бодит үзэгдэл мөн.
Хоёрдугаарт: түүний өвөрмөц чанар нь дийлэнхдээ түр зуурын байдалтай, нийгэмшилтийн үед өөрчлөгддөг шилжилтийн шинж чанартай, нас бие гүйцсэн хүмүүсд тодорхой шинж чанар нь дамждаг онцлогтой байна. Энэ нь нийгэмшилтийн үед залуучууд өөрөө өөрийгөө аажмаар алгуур үгүйсгэж шинэ, нас тогтсон байдалд шилждэг гэсэн утгыг харуулж байна.
Гуравдугаарт: насны хязгаар нь нийгэм-хүн амын онцгой бүлгийн хувьд түүний энэ шилжилтийн хугацаанаас бодитойгоор хамаарах болж байна.
Эдгээр байдал нь залуучуудын онцгой шинжийг харуулж байна гэж бид үзэж байгаа юм. Тиймээс залуучуудын талаархи тодорхойлолтууд нь залуучуудын хөдөлгөөний мөн чанарыг тодорхойлоход нөлөөлөхүйц бүрэн таарч байгаа суурь ойлголт болох нь харагдаж байна.
- “Нийгмийн хөдөлгөөн”-ий тухай ойлголтын талаар
Өрнөдийн эрдэмтдийн дунд “олон нийтийн хөдөлгөөн”-ий талаар онолын гурван загвар байдаг байна. Нэгдэх чиглэл нь “Хамт олны зан байдал”, “олон нийтийн нийгэм” гэсэн (Э.Фрамм, У.Корнхаузер, Г.Блюммер, С.Липсет, П.Блюхeр г.м) онол. Энэ нь нийгмийн шинэ дэглэм тогтоох зорилго бүхий -хамт олны үйл ажиллагаа, хамт олны үйл байдлын нэг хэлбэр гэж үздэг онолын чиглэл юм.
Хоёр дахь чиглэл нь: Депривацийн онол (Т.Герр, Л.Киллиан, Н.Смелсэр г.м.) юм. Энэ нь бие хүний объектив болон субъектив гачигдал дутагдлаас үүссэн эсэргүүцлийн гэсэн санааг агуулсан байдаг.
Гурав дахь чиглэл бол нөөцийг дайчлах (Ж.Маккарти М.Зильд, М.Асим, К.Вильсон, А.Обершол) онол билээ. Энэ онол нь аль ч олон нийтийн хөдөлгөөн нь, тухайлбал дотоод (хүмүүс, мөнгө г.м.) болон гадаад (нийгмийн баялаг, түүний эрх зүйн түвшин, ардчилсан уламжлал г.м.) хүчин зүйлүүд, нөөцийг багтаасан зохион байгуулалтын өвөрмөц хэлбэрийг илэрхийлж байдаг. Түүний хөгжилтөөс (асуудлын их, бага, бол нөөцийг дайчлах (Ж.Маккарти, дахь чиглэл өөрчлөлт, уналт) шалтгаалж хөдөлгөөнд энэ нөөцийг стратеги болон тактикийн шинжтэйгээр чадамгай хэрэглэдэг байна.
Францын нэрт социологч эрдэмтэн Ален Турэн үзэхдээ: -олон нийтийн хөдөлгөөн нь нийгэмд үнэт зүйлсийн баримжааллыг өөрчлөх зорилгыг өөртөө тавьдаг бөгөөд нийгмийн хөгжлийн шинэ баримжааллыг өвөрмөц хэлбэрээр төлөвшүүлэхийг зорьдог болохыг тодорхойлжээ. Тэгэхдээ тогтсон улс төрийн системийг устгах, эсхүл эрс шинэчлэх мөн нийгмийн байдалд хяналт тавихын төлөө эсрэг хөдөлгөөнүүдтэй тэмцэх замаар хэрэгжүүлдэг гэсэн байна.
Оросын эрдэмтэн В.Култыгин: -зөрчилгүй байдал нь нийгэм – улс төрийн хөдөлгөөнийг үүсгэхгүй, харин ажилгүйдэл, амьдралын түвшин доройтох, өлсгөлөн болох, маргаашдаа үл итгэх байдал бий болох зэрэг олныг хамарсан нийгэмд тодорхой сөрөг үзэгдэл бий болоход олон нийтийн хөдөлгөөн эрс идэвхжиж нийгмийг энэ байдлаас гаргахын тулд үйл ажиллагаагаа явуулдаг гэжээ.
Олон нийтийн хөдөлгөөний талаархи эрдэмтдийн энэ мэтчилэн олон байр суурь, үзэл бодлыг нэгтгэн дүгнэж үзэхэд:
- Aливаа хөдөлгөөний хэлбэр нь агуулгаа тодорхойлж байдаг бөгөөд энэ нь тухайн хөдөлгөөний оршин байх арга нь болдог.
- Хөдөлгөөн нь нийгмийн хөгжлийн тухайн шатанд объектив болон субъектив хүчин зүйлийн нөлөөн дор өөрийнхөө хэлбэрийг сонгодог.
- Хөгжлийн тодорхой шатанд хөгжлийн агуулга нь хэлбэрээ өөрчилдөг, нэг хэлбэрийг устгаж нөгөөг үүсгэдэг, өөрчлөгдөөгүй хэлбэрээ улам боловсронгуй болгодог.
- Аливаа хөдөлгөөн сонирхолд үндэслэхийн хамт нийгмийн харилцааны өөрчлөлттэй холбоотойгоор үйл ажиллагаагаа явуулдаг. Хөдөлгөөн нь зөрчлийн дор оршин тогтнож нийгмийн хүчийг даван туулахын төлөө тэмцэж байдаг байна.
Эндээс үзэхэд бидний судлан буй залуучуудын хөдөлгөөн нь тулгуур ойлголт болох олон нийтийн хөдөлгөөний тухай ойлголттой салшгүй холбоотой гэж үзэж болох байна. Гэхдээ залуучуудын хөдөлгөөн нь бидний дээр судалсан суурь хоёр ойлголтын нэгдэл юм гэж орхилгүй түүний мөн чанарыг танин мэдэхийн тулд судалгаагаа үргэлжлүүлье.
Судалгааны явцад гадаадын эрдэмтэд, судлаачдын бүтээлүүдээс үзэхэд залуучуудын хөдөлгөөний мөн чанарыг дэлхийн хувьсгалт үйл явцад залуу үеийнхний оролцсон оролцоо, залуучуудын байгууллагын нийлбэр цогц, дэвшилтэт үзэл санаатай залуучуудын байгууллагын нийлбэр цогц, дэвшилтэт үзэл санаатай залуучуудын хэсэг, нийгэмшилтийн үеийн нийгмийн үзэгдэл, цэвэр улс төрийх үзэгдэл, залуучуудын нийгэм-улс төрийн болон нийгмийн идэвхийг харуулсан хэлбэр, нийгмийн статусаараа нийгмийн субъектив чанараа илэрхийлж олж авч байдаг, үе үеийн залгамж халаа болох процессд бие даан оролцох арга гэх мэтээр тодорхойлсон байна.
Үндсэн хоёр суурь ойлголт болон залуучуудын хөдөлгөөний мөн чанарын тухай дээрхи тодорхойлолтуудыг нэгтгэн үзэхэд бидний бодлоор залуучуудын хөдөлгөөний мөн чанар доорхи байдлаар илэрхийлэгдэж байна уу гэж үзэж байна.
Нэгдүгээрт: залуучуудын хөдөлгөөн (аливаа олон нийтийн хөдөлгөөн)-ий хамгийн анхны шинж чанар нь дээр ярьсанчлан “зөрчил” (конфликт) юм.
Нийгэм дэх талуудын хэрэгцээ, үзэл бодол, үйл ажиллагааны зөрүүтэй байдлаас үүсдэг олон янзын (эцэс төгсгөлгүй) мөргөлдөөнт байдал нь залуучуудын хөдөлгөөний хөгжлийн хэм хэмжээ болж өгдөг. Харин түүний эмгэг болдоггүй байна.
Тодорхой түүхэн нөхцөл байдлаас хамаарч зөрчил нь субъектив хүчин зүйлийн үйлчлэлийн дүнд хөгжлийнхээ цаашдын хандлагыг өөрөө зохицуулж устгах, аль эсвэл зөрчлийг хурцатгахад нөлөөлдөг.
Зөрчил бол зорилго, шинж чанар, нийгмийн хөдөлгөөний цар хэмжээг тодорхойлдог маш өргөн агуулгыг өөртөө хадгалдаг учир энэ асуудлыг бид онцлон авч үзэж байгаа юм. Жишээлбэл: үe үeийнхний зөрчил гэхэд л өргөн утгаар нь хүн төрөлхтний хэмжээнд авч үзвэл- залуучуудын дэлхийг хамарсан хөдөлгөөн, жижиг цараагаар нь авч үзвэл-тивийн, улсын доторхи гэх мэт байна. Иймд зөрчил бол нийгмийн хөдөлгөөнд acap их үүрэгтэй бөгөөд энэ байдал нь залуучуудын хөдөлгөөнд мөн адил илрэн харагддаг.
Хоёрдугаарт: Залуучуудын хөдөлгөөний тодорхойлолтод “залуучуудын сонирхол” гэсэн ойлголт өөрийн гэсэн байр суурь эзэлдэг.
Оросын нийгэм судлаачид залуучууд бол нийгмийн харьцангуй бие даасан бүлэг, гэхдээ байнга тогтвортой байдаггүй гэж баталдаг. Залуучуудын өвөрмөц сонирхол нь нийгмийн хөгжлийн тулд асар их онцгой ач холбогдолтой болсон тохиолдолд тэр түүхийн хөгжлийн бүтээгдэхүүн болдог гэж оросын эрдэмтэн Н.С. Маликов үзсэн байдаг.
Залуучуудын бодит сонирхол нь нийгмийн хэсгийн хувьд нийгмийн бодит сонирхолтой давхцаж чухамдаа нийгмийн хөгжил рүү тэмүүлдэг байна. Харин субъектив талын ойлголт нь тун өвөрмөцөөр тухайлбал, бодит сонирхлын эсрэг байдалтай ойлгогддог.
Эндээс үзэхэд залуучуудын хэрэгцээ, сонирхол нь залуучуудын хөдөлгөөнд онцгой байр суурь эзэлдэг бөгөөд түүний шинж чанарын нэг чухал хэсэг, тодорхой зорилго чиглэл нь болж өгдөг байна.
Гуравдугаарт: “залуучуудын нийгмийн идэвх” гэсэн ойлголт хөдөлгөөний тухайд залуучуудын бодит сонирхол эрэлт хэрэгцээ нь нийгмийн сонирхолтой бүхэлдээ таарч нийлсэн үед л төсөөлөгддөг. Энэ нь зөвхөн дэвшилтэт чиглэлтэй нийгмийн хөдөлгөөнд л нийгмийн сонирхолтой давхацна гэсэн үг.
Ардчилсан төрийн тогтолцооны нөхцөлд янз бүрийн чиглэлтэй нийгмийн хөдөлгөөнүүд хэдий чинээ олон байна төдий чинээ нийгэм хөдөлгөөнтэй байна. Энэ хөдөлгөөн болон эсрэг хөдөлгөөн олноор оршин байвал тэд өөр хоорондоо өрсөлдөж нийгмийн хөгжилд тус дэм үзүүлэх нь тодорхой. Харин хөдөлгөөний тоо цөөрч “О”-д ойртвол (тоталитар төрийн үе шиг) нийгэм зогсонги байдалд хүрнэ. Yүнийг дэлхийн практик, мөн монголын нийгмийн хуучин тогтолцоо тодорхой батлана.
Дээрхи байдлаас үндэслэж дүгнэлт хийж үзэхэд “Залуучуудын хөдөлгөөн гэдэг нь нийгмийн хөгжлийн субъектийн хувьд нийгэмшилтийг тогтоох, нийгэм-хүн амын онцгой бүлгийн хувьд нийгэмшилтийг зөрчил болон үүссэн асуудлуудыг залуучуудын сонирхолд нийцүүлэн шийдвэрлэхийн төлөө залуу үеийн илүү идэвхтэй хэсгийн нийгмийн амьдралд оролцох арга юм” гэж үзэж болох байна.
Залуучуудын хөдөлгөөний тухай зохиогчийн энэ томъёолол нь бидний дээр авч үзсэн “залуучууд”, “олон нийтийн хөдөлгөөн” болон “залуучуудын хөдөлгөөн”-ий мөн чанарын тухай гадаадын болон монголын эрдэмтдийн бүтээлүүд, судалгаа дүгнэлтүүдээс үндэслэгдэж гарч ирж байгаа болно.
- Нийгмийн ардчилсан тогтолцооны нөхцөл дэх Монголын залуучуудын хөдөлгөөний талаар
Монголын залуучуудыг улс орныхоо төлөө өөрийн хүч чадал эрдэм оюунаа зориулан хөдөлмөрлөх их үйлсэд зохион байгуулан хөтөлсөн “Монголын залуучуудын хөдөлгөөн” 76 жилийн тэртээ “Бошгийг халах залуучуудын эвлэл” нэртэйгээр байгуулагдсан монголын залуучуудын анхны байгууллага билээ. Уг байгууллага түүхэндээ улс орны хөгжлийн үе шат бүрт үүрэг зорилго, бүтэц зохион байгуулалт, нэрээ өөрчилж үйл ажиллагаагаа явуулж байв. МХЗЭ-ийн (Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэл) түүхээс үзэхэд нэг намын тогтолцоот улс төрийн системд залуучуудын цорын ганц байгууллага болох МXЗЭ үe үеийн залуучуудын төлөөлөгчдийг өөрийн эгнээнд нэгтгэж шинэ үеийн боловсролтой ажилчин, малчин, өндөр мэдлэг чадвартай сэхээтнүүд болгон төлөвшүүлэх, эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө мятрашгүй тэмцэгч болгон хүмүүжүүлэх acaр их үүргийг өөртөө хүлээж улс төр, олон нийтийн ажлыг дангаар хариуцан гүйцэтгэж байсан юм. Гэвч МХ3Э өөрийн гишүүдээ нэг намын үзэл суртлаар зэвсэглэж, намын дайчин туслагч, залгамж халаа болгон өсгөж тэдэндээ бусдаас илүү ялгавартай хандахын хамт залуучуудын янз бүрийн хүсэл сонирхолыг боогдуулж залуучуудын хөдөлгөөний чөлөөтэй хөгжих замыг хааж байсан юм.
1990 оноос эхэлсэн ардчилал, шинэчлэлийн үр дүнд Монголд бий болсон нийгмийн шинэ тогтолцооны нөхцөлд эл байгууллага өөрөө нийгмийнхээ хөгжлийг дагаж өөрчлөгдөх зайлшгүй шаардлагатай болсон бөгөөд 1991 онд хуралдсан МXЗЭ-ийн “XX” их хурлаар МХ3Э өөрийн урьд гүйцэтгэж байсан хуучин үүргээсээ татгалзсан бөгөөд харин түүний бааз суурин дээр Монгольн Залуучуудын байгууллага үүсэн байгуулагдсан юм.
MXЗЭ задарснаар Монголд залуучуудын хөдөлгөөн цаашид чөлөөтэй хөгжих зам нээгдсэн гэж үзэж болно. МЗХ-ны анхны баримт бичигт “… залуучуудын хүсэл сонирхол дээр үндэслэсэн залуучуудын хөдөлгөөн, байгууллагууд нь М3Х-ны дүрмийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж болно …” гэж зааснаар залуучуудын сайн дурын 10 гаруй байгууллага, хөдөлгөөн, байгууллагууд хөдөлгөөн үүсч ажиллаж байв. Нийгмийн ардчилсан тогтолцооны нөхцөлд залуучуудын байгууллагууд нийгмийг ардчилах, ардчиллыг хөгжүүлэхийн төлөө тэмцэж нийгмийн амьдралд идэвхтэй оролцох болсон юм. Нийгмийн улс төрийн үйл ажиллагаанд оролцож хуучин үзэл суртлаас ангижирч, залуучуудын сэтгэлгээг чөлөөтэй хөгжих болоцоог нээх зэрэгт залуучуудын хөдөлгөөн өөрийн дуу хоолой хүч оюунаа гарган ажиллаж байсныг бид мэднэ. Залуучуудын хөдөлгөөний эл байдал нь залуучуудын байгууллага улс төрийн үйл ажиллагаа явуулж болохгүй гэж үздэг зарим эрдэмтдийн үзэл бодолд тодорхой няцаалт болж, харин олон нийтийн хөдөлгөөн, түүний дотор залуучуудын хөдөлгөөн нь нийгэмд буй зөрчлийг шийдвэрлэхэд л түүний мөн чанар нь оршиж байдаг гэсэн бидний дээрх дүгнэлтийг батлаж байна. Өөрөөр хэлбэл, нийгмийн аливаа зөрчлийг улс төргүйгээр ангид шийднэ гэдэг нь үгүй юм. Тиймээс улс төрийн үйл ажиллагаанд зайлшгүй оролцож таарна гэсэн зарим эрдэмтдийн байр суурьтай бид нэгдэж байгаа юм. Жишээлбэл, 1992 онд МЗХ-ны дэргэд “Залуучуудын ардчиллын төлөө” хөдөлгөөн байгуулагдаж 1993 оны эхээр ардчиллын төлөө “Дөрвөн холбооны эвсэл” байгуулж МЗХ нийгмийн улс төрийн үйл ажиллагаанд залуучуудын эрх ашгийн үүднээс оролцох шаардлагатай болдог гэдгийг тодорхой харуулсан юм.
Түүнчлэн МАХН-ын дэргэд “МХЗЭ хөдөлгөөн”, “Залуу гишүүд дэмжигчдийн зөвлөл”, МСДН-ын дэргэд “Залуу социал- демократуудын хөдөлгөөн” зэрэг улс төрийн чиглэлтэй залуучуудын хөдөлгөөнүүд үүсч үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байсан бөгөөд одоо байгууллагынхаа бүтэц зохион байгуулалт, агуулга, хэлбэр, нэрээ сольж ажиллаж байна. Хамгийн шинэ залуучуудын байгууллага болох хөдөлгөөн МYAH-ын дэргэд байгуулагдаж бас нэгэн улс “Шинэ үе” терийн чиглэлтэй залуучуудын хөдөлгөөн нэгээр нэмэгдлээ. Дээр тэмдэглэсэнчлэн нийгмийн ардчилсан тогтолцооны эл нөхцөлд залуучуудын хөдөлгөөн чөлөөтэй хөгжих боломж улам нээгдэж өнөөдөр өөрийн хүсэл сонирхол, ажил мэргэжил, үзэл бодлоороо сайн дураараа нэгдсэн, бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэл, хамрах хүрээгээрээ ялгаатай залуучуудын төрийн бус 30 гаруй байгууллага, албан ёсны бус олон байгууллага ажиллаж байгаа нь ардчилсан нийгмийн давуу тал аж.
Залуучуудын байгууллага, хөдөлгөөний хөгжлийн чиг хандлагыг ажиглахад тэдний улс төрийн шинжтэй байгууллага нь төрийн бус олон нийтийн шинж чанартай байгууллагад шилжих, албан ёсны бус байгууллагууд нь албан ёсны хэлбэрт орох, төрийн бус байгууллагууд нь залуучуудын асуудлаархи төрийн чиг үүргийг төртэй гэрээлэн гүйцэтгэх зэргээр нийгмийн хөгжлийн явцаас шалтгаалж өөрөө өөрийгөө хувьсган өөрчилж агуулга хэлбэрээ байнга баяжуулан боловсронгуй болгон хөгжиж байгаа нь харагдаж байна.
Нийгмийн хөгжилтөд залуучуудын хөдөлгөөний оруулах хувь нэмэр, түүний өөрийн цаашдын хөгжилд нийгмийн хөгжилт эргээд нөлөөлөх зүй тогтолтой нь харагдаж байна. Иймд залуучууд, залуучуудын хөдөлгөөний асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй судлан шижилж тэдний өмнө тулгамдаж буй асуудлыг төр, засгийн зүгээс онцгой анхаарч өмнө шийдвэрлэж байх нь амьдрал дахь бодит бэрхшээлийг шийдэж байгаа нэг чухал алхам мөн.